Энэ нь утга санаагаар гүн бөгөөд алс хэтийн цаг мөч болно. Ши Жиньпин дарга Өвөр Монголд айлчлахдаа "Хятад улсын умардын үзэмжийн орноо улам үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээн байгуулж", "Эдийн засгийн хөгжлийн хэлбэрээ хүчтэй өөрчлөх" найдварыг үлдээсэн байна. Энэ бол зоригтойгоор үүрэглэх сонголт болно. Ши Жиньпин дарга Өвөр Монголд айлчлах үеийн чухал ярианы агуулгыг бүх талаар хэрэгжүүлэхийн төлөө Өвөр Монгол уламжлалт эдийн засгийн хөгжлийн хэлбэрт түшиглэхийг хичээж, эдийн засгийн хэлбэрээ өөрчлөн шат ахиулахыг үргэлжлүүлэн ахиулж, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг тасралтгүй өөрчлөж, эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдалд зохицов.
Аж үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлт нь нутагтаа ирсэн хүмүүсийн сэтгэлийг татна
2017 оны шинэ онд Хао Жяньбинь нутаг буцан Хөххотын садан төрлөө эргэв. Мүгдэнд авто машин борлуулах наймааг 10 гаруй жил хийхдээ түүний өдөр бүрийн заавал хийдэг ажил нь сайтаас өөрийн төрсөн нутгийнхаа тухай уншдагт байв.
Тэрээр Түмэд зүүн хошууны Хөххотын шинэ эрчим хүчний авто машины төслийн паркаар аялсан байна. Энэхүү төсөл нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажлаа эхлүүлсэн бөгөөд ерөнхий хөрөнгө оруулалт нь 220 тэрбум юаньд хүрсэн байв.
- Уг төсөл тун удахгүй албан ёсоор ашиглалтад орно. Мөн дээд шинэ техник технологийн төсөл бөгөөд байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн төсөл болно гэж төслийн паркийн захирал Люй Ван танилцуулсан байна.
Хао Жяньбинь энэ үгийг сонсоод шинэ эрчим хүчний авто машины Хятадын зүүн хойд бүс нутгийн борлуулах эрхийг олохоор сэмхэн бодсон байжээ.
- Хөххотод энэ төрлийн сайн төсөл байна гэдгийг бодож байсангүй. Өнгөрсөн жилүүдэд бензин машин ч үйлдвэрлэж чадахгүй байсан Хөххот ийм том өөрчлөлт гарсан байна гэж Хао Жяньбинь ярив.
Шинэ эрчим хүч, шинэ материал, бохирдолгүй малын ашиг шим, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, биологийн эмийн үйлдвэр зэрэг салбаруудыг хамарсан аж үйлдвэр нь Хөххотын аж үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлтийн шинэ үр дүн болно. Үүнээс гадна Хятадын хамгийн том үүлэн тооцоолуур суурин газар байгуулагдаж, 1600 гаруй гэр ахуйн хэрэгслийн компаниуд ажиллуулж эхэлсэн байна. Хөххотын аж үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлтийг “Интэрнэт+” хэлбэр болгон өөрчилж чаджээ. Аж үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлтийн явцад “Эдийн засгийн хөгжлийн бүтцийг өөрчлөх”, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийг мөн ахиулж чадсан байлаа. Өвөр Монгол Ши Жиньпин даргын Өвөр Монголд судалгаа хийх үеийн чухал зааврыг бодитой болгон хэрэгжүүлж чадсан билээ.
Шинийг бүтээх хөгжил эрч хүчийг дэмжинэ
Аж үйлдвэрийн бүтцэд төлөвлөлт хийсэн талаар Хөххот ганц хоёрхон жишээ төдий л биш. Эдийн засаг уруудсан энэ байдалд ийм халуурал нь хүмүүсийн сэтгэлийг хөгсүүлнэ.
2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ӨЗО-оос чухал том хөрөнгө оруулалтын төслийг 366 төвлөрүүлэн ажил эхлүүлэн бүтээн байгуулав. Эдгээрийн ерөнхий хөрөнгө оруулалт нь 730 тэрбум юанийг давсан байна. Ихэнх нь чухал том аж үйлдвэрийн бүтцийн төлөвлөлтийн төсөл бөгөөд зарим нь улсын дотоодын аж үйлдвэрийн үгүйг нөхсөн том зүйл юм.
Дэлхийн эдийн засгийн хөгжил уруудлын байдалд ийм үйл ажиллагаа нь хүмүүсийн эрч хүчийг нэмнэ.
2016 оны өвлийн эхэнд Өвөр Монголын том датагийн аж үйлдвэрийг танилцуулах их хурал Бээжингийн улсын хурлын төвд болсон. Хурал дээр ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн дэлхийд Өвөр Монголын том датагийн аж үйлдвэрийг танилцуулж, улсын дотоод гадаадын содон хүмүүс Өвөр Монголын том датагийн аж үйлдвэрийн сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээе гэж урьсан байна.
Саяхан ӨЗО-ны Намын төлөөлөгчдийн Х хурал дээр “Уламжлалт хөгжлийн замд түшиглэхээ зоригтой бууруулах” гэдэг нь Өвөр Монголын аж үйлдвэрийн бүтцэд төлөвлөлт хийхийг ахиулах хүчит дуу болжээ.
Ши Жиньпин дарга Өвөр Монголд айлчлах үеийн чухал ярианы хөтөлбөрийг хэрэгжүүж, "Эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөх”-ийг Өвөр Монголын хөрсөнд үндэслүүлж, цэцэглүүлж жимс болгох үйл ажиллагааны явцад аж үйлдвэрийн бүтцэд төлөвлөлт хийнэ гэдгийг Өвөр Монголын хөгжлийн орчин үеийн байдлыг ойлгодог хүмүүс тодорхой мэдэж байна.
Шинэ хөгжил өөрчлөлт мэргэжилтнүүдийг гайхшруулна
2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дэлбэлэн нураах дуу хоёр удаа дуугарлаа. Хөххотын цахилгаан станцын 180 метрийн эрчим хүч түгээх нэгжийн яндан нурав.
Дэлбэлэн нураасан яндан нь Хөххотын цахилгаан станцын 5 , 6 дугаарт эрчим хүч түгээх нэгжийг хамтдаа хэрэглэж байсан яндан юм. 1995 онд ашиглалтад оржээ. Цахилгаан станцын орлогч дарга Жүн Шүчинь танилцуулахдаа, 5, 6 дугаар эрчим хүч үүсгэх нэгж бол тухайн үед маш тэргүүний эрчим хүч хангах нэгж байсан бөгөөд Хөххотын хэсэг газар орны цахилгаан хангалт болон 4 сая гаруй хавтгай дөрвөлжин метрийн талбайд цахилгаан хангах үүргийг гүйцэтгэж байжээ гэлээ.
Одоо хоёр эрчим хүч хангах нэгжийн энергийн хорогдол, бохирдол ялгаруулах талаар орчин тойрныг хамгаалах шаардлагатай нийцэхгүй болжээ. Янданг дэлбэлэн нураасан нь Хөххотын олон жил болсон эрчим хүч түгээх нэгжийг түүхэн тавцангаас буулгасан хэрэг юм.
Зан Юүньжюнь албаны талын сайтаас уг мэдээг үзсэний дараа Хөххот энерги хэмнэн бохирдол ялгаруулалтыг багасгахаар дамжиж эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөх шаардлагатай болжээ гэдгийг мэджээ.
Өвөр Монголын хөгжлийг судлах төвийн Зан Юүньжюнь макро эдийн засгийг 20 гаруй жил судалсан туршлагатай тул холбогдолтой мэдээллүүдийг олж уншлаа.
Өвөр Монголын хангамжийн талын бүтцийн өөрчлөлт нь идэвх үр дүнгээ олжээ. Өвөр Монголын болд төмрийн илүүдэл хүчин чадал 2.91 сая тонноор багасжээ. Нүүрсний илүүдэл хүчин чадал 3.30 сая тонноор багасаж, жилийн хүчин чадлыг багасгах үүргээ урьдчилан биелүүлэв. Орон сууцны борлуулж болох талбайг 13.9 хувиар багасгажээ. Зардлыг бууруулахын зэрэгцээ аж ахуйн нэгжийн 28 тэрбум юанийн өртгийг багасгаж өгсөн байна.
Хөгжиж байгаа Өвөр Монголын хувьд хангамжийн талын бүтцийн өөрчлөлтөөр гол болгож өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлсэн явдал нь аж ахуйн нэгжийн аж үйлдвэрийн бүтцэд төлөвлөлт хийхийг дэмжиж, аж ахуйн хэлбэрээ өөрчлөн зэрэглэл дэвших идэвхийг цааш нь ахиулах болно хэмээн Зан Юүньжюнь бодож олжээ.
2016 онд Өвөр Монголд өдөрт 1007 компани байгууллага байгуулагдаж, олонх нь аж үйлдвэрийн хэлбэрээ өөрчлөх тал дээр анхаарав. “Бүх талаар гүнзгийрсэн өөрчлөлт нь Өвөр Монголын аж үйлдвэрийн бүтцийг гүнзгий өөрчилж байна” гэж Зан Юүньжюнь өгүүлнэ.
Чухал том төслүүд төвлөрсөн байдлаар хэрэгжинэ
Жан Рихүй гэртээ харьж аав ээжтэйгээ уулзах байсан юм. Гэтэл нэг л мэдээлэл түүний аяллыг саатуулав.
2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Нүүрс химийн аж үйлдвэрийн ухааны доктор Жан Рихүй Ордос хотын онгоцны буудалд гар утсанаасаа ийм нэгэн мэдээллийг олж үзэв. Өвөр Монголын хангалт хэрэгцээ хоёр талын өөрчлөлт нь маш их үр дүнтэй, Хятадын төлөвлөгөөнөөс нүүрсээр олефин үйлдвэрлэх хамгийн том төсөл-Ордсын Жүн Тян Хэ Чунь нүүрсээр алкил үйлдвэрлэх төсөл нь стандартад нийцсэн олефин үйлдвэрлэж гаргасан байна.
Ордос нутагт төрж өссөн хүний хувьд аль эрт уг мэдээг дуулсан боловч мэдээллийг хараад үнэхээр их сэтгэл догдолсон байна.
Жан Рихүйний сэтгэлийг догдлуулсан уг мэдээ нь хуучин мэдээ юм. Сар гаруйн өмнөх 10 сарын 26-ны өдөр 60 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай “нүүрс-метанол-олефин”-аар хэлхээ болгосон уг төсөл нь стандартад нийцсэн олефин бүтээж чадсан юм.
Нутаг усаа эргэх дөрөвхөн өдрийн амралттай байсан боловч Жан Рихүй цаг гаргаж байгаад Үүшэн хошуунд байгаа төслийн талбайд хүрсэн байна. Өндөр сүрлэг метанол станцын цамхаг, олефин үйлдвэрлэх үйлдвэрлэлийн шугам, ус оруулах хоолой, үзүүр хязгаар нь үзэгдэхгүй тээврийн төмөр замыг хараад уг төсөлд итгэлтэй болов. Албаны талын мэдээг үндэслэвэл төсөл нь үйлдвэрлэлээ эхлүүлсний дараа жилд 1.37 сая тонн олефин үйлдвэрлэж, 10 сая тонн нүүрсийг шийдвэрлэж, жилийн гаалийн орлого нь 1.6 тэрбум юаньд хүрнэ.
Мундаг том олефин төслийн станцын өмнө Жан Рихүй удаан зогсож, үнэхээр гайхав. - Нүүрс үйлдвэрлэх чадвар харьцангуйгаар хэтэрч байхад уг төсөл нь технологийн инновациар дамжин нүүрсний баялгийн сүлжээг өргөжүүлж, Өвөр Монголын аж ахуйн хэлбэрийг өөрчилж зэрэглэл дэвшихэд чухал ач холбогдолтой гэдэг нь лавтай” гэж бодлоо.
Өвөр Монголын аж ахуйн хэлбэрийг өөрчилж зэрэглэл дэвшихэд сэтгэл догдолсон нь ганцхан Жан Рихүй биш. “Том төслийн бүтээн байгуулалт нь Өвөр Монголын аж ахуйн хэлбэрийг өөрчилж зэрэглэл дэвших ахицыг хурдасгав” гэж ӨЗО-ны Улс төрийн зөвлөгөөний аж ахуйн зөвлөлийн эрхлэгч Жүө Ёотинь хэлэв.
Өөрчлөлт хийж нээлттэй байх ба Өвөр Монголын өнгөрсөн жилийн намрын чухал том төслүүдийг төвлөрүүлэн ажил эхлүүлэх их хурлын үеэр Өвөр Монгол инновациар дамжин аж ахуйн сүлжээг өргөтгөх, аж үйлдвэрийн сүлжээний эргэн тойронд хэлбэрийг өөрчилж зэрэглэл дэвших төслийг ахиулжээ. Шинэ мэргэжилд тулгуурлуулж, хадгалалтын хэмжээг төлөвлөх, нэмэгдлийн хэмжээг шилдэг болгох зорилт болгосон аж ахуйн хэлбэрийн өөрчлөлтийг батлах чухал том аж үйлдвэрийн төсөл төвлөрөн хэрэгжиж эхлэв.
Чандаогын Цаньшэнь 20 киловаттын экологийн хөдөө аж ахуйн төсөл, Шяньдао 30 киловаттын гэрэл цэнэгийн экологийн хөдөө аж ахуйн үйлдвэрийн чухал төсөл Өвөр Монголд байгуулагдан үйлдвэрлэлээ эхлүүлэв.
Нүүрсийг цэвэршүүлэн өндөр үр ашигтайгаар ашиглах чухал том хэлбэрийн өөрчлөлтийн төсөл 17 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай Шэнь-Ү энергийг жилд 800 мянган тонн полиэтилений бөөгнөрлийн холбоон үйлдвэрлэх төсөл Өвөр Монголд нутагшив.
100 сая юаниас дээш шилжилтийн хөрөнгө оруулалтын төсөл —Үхай хотын Яа-дүнь химийн үйлдвэрийн бузар усыг гадагшлуулж энерги арвилах төслийг ашиглалтад оруулжээ.
Нүүрс цахилгаан хөнгөн цагаан ба хөнгөн цагааныг нарийн боловсруулах аж үйлдвэрийн шилжилтийн гол төсөл –1.8 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай Лянчэнь 150 мянган тонны хэт нимгэн хөнгөн цагааны шинэ материалын төсөл Өвөр Монгол оронд нутагшжээ.
Чиньбин шинэ энергийн аянчдын машины төсөл Бугат хотод жинхэнээр үйлдвэрлэл эхэлж, тухайн газар орны шинэ энергийн машин тоноглол үйлдэх хүрээний хоосныг нөхөв.
Бугат хотын болд төмрийн үйлдвэрийн жилд 5.5 сая тонн ховор шороо болд үйлдвэрлэх төсөл бүхнээрээ ашиглалтад орж, Өвөр Монгол орны болд төмрийн аж ахуйн нэгжийн дээд зэрэглэлийн машин тэрэгний хавтас үйлдвэрлэж чадахгүй байсан түүхийг эцэслүүлэв.
Үүлэн будалтын том дата төвийн төслийн дүүрэг 700 мянган иж үйлчилгээний машиныг угсарч, Өвөр Монгол орны “Интернэт сүлжээ +” загвар болгон аж ахуйн хэлбэрийг өөрчилж зэрэглэл дэвших шинэ хуудсыг бичиглэлээ.
“Төслийн бүтээн байгуулалтын талаар нэн их хүч гаргаж, хэсэг чухал том төслүүдийг эхлүүлэх, хүчтэй ахиулах, бүх талаар байгуулах, төсөвлөн нөөцлөх хэрэгтэй”.
ӨМӨЗО-ны намын хорооны ухуулж төсөвлөсөн ёсоор Ши Жинпинь дарга Өвөр Монголоор шинжлэн байцаахдаа дурдан гаргасан “хэлбэрийн хувируулалтыг ахиулахыг аж үйлдвэрийн бүтцийг тохируулан шилдэг болгохтой уялдуулах”-ыг бүх талаар хэрэхжүүлж, Өвөр Монгол орны том төслийн бүтээн байгуулалтыг ахиулахаар дамжиж, аж ахуйн хэлбэрийг өөрчилж зэрэглэл дэвшүүлэхийг ахиулах дунд өөрийгөө хатуужуулан боловсруулна.
Аж үйлсийн хэлхээ эх баялгийг өөрчилж өртгийг нэмэгдүүлнэ
Аж үйлсийн нөөц баялгийг өөр зам шугамаар өртгийг нэмэгдүүлнэ эдийн засгийн хэлбэрийг өөрчилж шат ахиулахад, яавал сайн аж үйлсийн олон салбар хөгжил, олон туйлд тулгуур дээр ухаан тамир сорих бий ?Хуулингол хот аж үйлсийн хэлхээг тэлэх бодит ажиллагаагаараа хариулт өглөө.Элбэг баялаг нүүрсний эх баялагт түшиглэж, Хуулингол хот нөөц баялгийг өөрчлөн өртгийг нэмэгдүүлэх системийг бүх хүчээр байгуулав.
Өвлийн улирлын Хуулингол хот тэс хүйтэн.Гэтэл Лань Тянь Вэй Е нунтаг нүүрсний үнсийг ерөнхийлөн ашиглах төрөл зүйлийн үйлдвэрлэлийн тасагт ажилчид завгүй ажиллана.Дарж талхдах, зуурах, цутгах, жигнэх зэрэг ажлын дарааллаар дамжиж, нэг хэсэг бетон тоосгыг үйлдвэрлэж гаргана.
Эдгээр тоосгоны 70%-гийн түүхий материал нь Хуулинхотын илч цахилгаан гаргах үйлдвэрээс аж үйлдвэрийн хаягдмал эд, нүүрсний үнс байж, хоёр үйлдвэрлэлийн шугам нь 2 сая тонн нүүрсэн үнсийг дахин боловсруулж байгаа аж. "Ийм олон хаягдмал материалыг хороохын хамт 30 сая юань орчим ашиг орлого олж байгааг чухам хог хаягдлыг ховор эрдэнэ болгож байна гэж хэлэх ёстой” гэж аж ахуйн хариуцлагатан Сүн Цүнзии хэлнэ.
Одоогоор Хуулингол хотод нүүрсэн үнс, зуухны шаарыг ашиглах зэрэг олон зурвас эргэлтэт аж ахуйн хэлхээ нэгэнт бүрэлдэв.Хэлбэрийг өөрчилж шат ахиулах чухал их төрөл зүйлийг ахиулахын дагуу, төрөл зүйлийн бүтээн байгуулалт дунд олон төрөлжсөн хөгжсөн, олон туйлд тулгуурласан аж үйлсийн системийг бүрэлдэхийг дагалдаж, өөртөө засах оронд нэгэнт “Бүдүүлэг болд, болд зам”, “Бүдүүлэг болд ховор шороот болд” “Нүүрс цахилгаан, хими”, “Нүүрс, цахилгаан хөнгөн цагааны хэрэглээ” зэрэг олон зурвас дунд дээд зэрэглэлийн аж үйлсийн хэлхээ нэгэнт бий болж, аж үйлсийн бүтэц тасралтгүй шилдэг болов.
Аж үйлсийн хэлхээг тэлсэн дараа үр бүтэмж нь ямар болсон бол? Чухал их төслийн бүтээн байгуулалтын үр дүн бидэнд ийм хариулт өглөө: Орчин үеийн тоног төхөөрөмжийг үйлдэх, дээд шинэ мэргэжил, өнгөт төмөрлөг болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нарийлаг боловсруулах зэрэг урд хэлхээт аж үйлсийн аж үйлдвэрийн нэмэгдэлд үзүүлэх хувь нэмэр 45%-аас давжээ; Бүх орны нүүрс, медил алкуул зэргийн үйлдвэрлэх чадварын илүүдлийг нарийлаг эдшүүлж боловсруулан нормын нэмэгдэл 35%, 43%-г давж, цахилгаанаар задалсан цайр, цахиур чулуу зэргийн үйлдвэрлэх чадавхын илүүдлийг нарийлаг боловсруулан нормын нэмэгдэл 60%, 70%-г давж, болд төмөр боловсруулж ондоо хэлбэрээр үйлдвэрлэсэн нормын нэмэгдэл 30% орчимд хэрчээ; Орны нүүрсээр үйлдвэрлэсэн алква, нүүрсээр үйлдвэрлэсэн тос, нүүрсээр үйлдвэрлэсэн хий болон ховор шорооны болд төмөр, ховор шороог нарийлаг боловсруулах зэрэг нөөц баялгийг өөр хэлбэрээр ашиглах аж үйлсийн жагсаалт Хятад улсад тэргүүлж байна, үүлэн бодолт, дата агуулах зэрэг аж үйлсийн хэлхээний тэлэлтийн баталгаа болсон шинээр хөгжиж байгаа аж үйлс тасралтгүй хөгжин байна.
“Одоогоор энгийн болд материалын тонн бүрийн зах дэлгүүр дээрх үнэ ханш арай гэж хоёр гурван мянган юань хүрч байна, бидний аж үйлсийн хэлхээг тэлэн, үйлдвэрлэсэн онцгой болд төмрийн бүтээгдэхүүний нэг тонны үнэ хамгийн өндөртөө сая юанийг давж байна". Аж үйлсийн хэлбэрийг өөрчилж нөөц баялгийг олон хэлбэрээр ашиглан нэмэгдэл өртгийн амжилтын тухай Өвөр Монголын умардын хүнд аж үйлдвэрийн орлогч захирал Гао Вэнхай ийнхүү омогшино.
“Нүүрсээ малтаж нүүрсээр нь худалдах, шороогоо малтаж шороогоор нь худалдах" аж үйлсийн бүдүүлэг хөгжлийн арга хэлбэрийг өөрчилж, “ Хэлбэрийн хувиралтыг нөөц баялгийн маягийн аж үйлсийн хэлхээг тэлэхтэй уялдуулж", Өвөр Монгол нь өдгөө яг нөөц баялгийг өөр хэлбэрээр өртгийг нэмэгдүүлэх ба уламжлалт хөгжлийн арга замаа үнэнхүү өөрчилж, Ши Жиньпин дарга Өвөр Монголд айлчлах үеийн чухал ярианы хөтөлбөрийг гүнзгий хэрэгжүүлж байна .
Нэгдэл нягтрал гэгээн саруул ирээдүйг бүтээн байгуулж чадна
Цэвэр саруулхан үйлдвэрийн тасагт,шилийн хавтас эмх дараатай дамжуулагдаж, бүх ажлыг машин механикаар үйлдвэрлэн биелүүлэх болсон байна. Ордос хотын зэвсэг тоноглол үйлдвэрлэлийн паркт байгаа Жин Дүн Фан дэлгэцийн компанийн ажлын ахуй талбайд ажилтнууд яаралтай ажиллаж байлаа.
-Компани одоохон яг хоёр дахь төслөө хэрэгжүүлж байна. Бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг голдуу дээд зэрэглэлийн дэлгэцээр зах зээлд зардаг аж. Ийм ижилхэн үйлдвэрлэлийн шугам бүх дэлхийд нийт хоёрхон л байна гэж Жин Дүн Фан компанийн дэд захирал Чэнь И танилцуулсан байна.
Үүний зэрэгцээ Түнляо хотын Хорчин аж үйлдвэрийн паркийн Бө Энь Лү Шяо биндэрьяа чулууны үйлдвэрийн тасагт ажилтнууд унасан малгайгаа авах завгүй ажиллана.
-ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X хурлаас өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг ахиулах бол одоо үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулах гол хандлага болно гэж зааварласан байлаа гэж Хорчин аж үйлдвэрийн паркийн удирдлагын зөвлөлийн дарга Люй Жяньжүнь хэлсэн аж.
ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X хурлын хоёрдугаар бүгд хурлаас 2016 оны бүх өөртөө засах орны эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн байдал ерөнхийдөө тогтуун байдлаа баталж, тогтуун байдлын дагууд урагш ахисан хандлагатай гэж дүгнэсэн байна.
Эдийн засгийн хөгжлийн хурдац тогтвортой байж,олон нийтийн төсвийн орлого анх удаа 200 тэрбум юанийг давжээ. Төлөвлөгөөнөөс их аж үйлдвэр болон аж ахуйн нэгжийн ашиг орлогын нэмэгдсэн хэмжээ 23.4 хувьд хүрч, 46.8 хувиар нэмэгдсэн аж. Хот хөдөөний оршин суугчдын нэг удаагийн дундаж орлого 8 хувь нэмэгдсэн байж, өнгөрсөн жилийн мөн үеийн эдийн засгийн нэмэгдсэн хурдцаас түргэн байлаа. Нэгж үйлдвэрлэлийн ерөнхий өртгийн хорогдлын хэмжээ 4 хувиар буурч, гол болох бохирдол бодисыг ялгаруулан гадагшлуулах хир төвшин Хятадын стандартад нийцсэн байв.
-Хөгжлөө түргэтгэхэд аж үйлдвэрийн өөрчлөлт шинэчлэлд түшиглэн, өөрчлөлт шинэчлэлтийг ахиулахад хөгжлөө түргэтгэх ”явдал нь маш бэрхшээлтэй эдийн засгийн ерөнхий байдал болно. Иймэрхүү нөхцөл байдалд өөртөө засах орны дарга удирдлага нар мөнхүү эрс шуурхай овор зоригоор энэхүү асуудлыг шийдвэрлэхээр хичээсэн юм.
Тэгвэл энэхүү эрс шуурхай овор суртал юунд түшиглэв гэвэл дарга Ши Жиньпингийн Өвөр Монголд байсан үеийн чухал үгийн зориг санааг хэрэгжүүлэхэд бүх үндэстний ард түмний эв нэгдэл,нэгдэл нягтралын хамтын хүчинд түшиглэнэ гэсэн үг болно.
Дарга Жиньпин энэхүү үгийн зориг санааны үр дүнг улам цаашид ахиулахын төлөө ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X хурлаас Өвөр Монголын эдийн засгийн өөрчлөлт шинэтгэлийн ажлыг урагшлуулсан байна. Үүнд шинэ аж үйлдвэржүүлэлт, мэдээ мэдээлэл, хотжилт, мал аж ахуй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн шинэчлэлт болон ногооруулах ажлыг хамт хөгжүүлж гүнзгийрүүлсэн байна. Хятадын эрчим хүчний чухал суурин газар , шинэ аж үйлдвэржилтийн суурин газар , өнгөт төмөрлөг боловсруулах суурин газар, бохирдолгүй малын ашиг шим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн боловсруулах суурин газар зэрэг стратеги төрийн бодлогын шинж чанартай шинээр үүсэж бий аж үйлдвэрлэлийн суурин газар болон Хятадын дотоод гадаадын алдартай аялал жуулчлалын бүсийг бүтээн байгуулна. Шинэ эрчим хүчин , шинэ материал, эрчим хүчнийг гамнаж бохирдлыг буруулах,том “дата” үүлэн тооцоолуур, биологийн шинжлэх ухаан технологи,Монгол Хятад эм эмнэлэг зэрэг стратегийн төрийн бодлогын чанартай шинээр үүсэж бий салбаруудыг байгуулан цогцолно. Эрчим хүч , химийн аж үйлдвэр, төмөрлөг хайлуулах, барилгын материал, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, малын ашиг шим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах аж үйлдвэрийн өөрчлөлт шинэчлэлтийг ахиулж, уламжлалт аж үйлдвэрийн салбарыг шинэ амьдралын хүчинтэй болгон өрсөлдөх хүчнийг дээшлүүлнэ.
Бохирдолгүй малын ашиг шим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний алдартай брэндийг бий болгож , мал аж ахуй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоёр гуравдугаар аж үйлдвэрлэлтэй хамт хөгжүүлэх алхцыг түргэтгэж, Өвөр Монголыг мал аж ахуй хөдөө аж ахуй хөгжсөн том орон болгон бүтээн байгуулна.
-Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын ‘Эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг ахиулах хэрэгтэй’ гэх чухал зааврыг санаж , уламжлалт хөгжлийн замд түшиглэх нөхцөл байдлыг зоригтой өөрчилж , хөгжлийн хорио цээрийг бат сахиж, өөрчлөлт шинэчлэлтийн ажлын ахицаа түргэтгэх хэрэгтэй” гэж ӨМӨЗО-ны Намын хорооны онол суралцах багийн 2017 оны анхдугаар удаагийн хурал дээр ӨМӨЗО-ны нарийн бичгийн дарга Ли Жихэн ийнхүү хүсэлт тавьсан байжээ.
