Бүгд Найрамдах Уругвай Улсын Засгийн газрын урилгаар Ши Жиньпин даргын тусгай элч, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны сайд Хань Жүнь 03-р сарын 01-ны өдөр Уругвайн нийслэл Монтевидео хотноо болсон Уругвайн шинэ ерөнхийлөгч Яманду Орсигийн тангараг өргөн тушаалд орох ёслолд оролцсон байна.
Хань Жүнь дарга Ши Жиньпиний найрсаг мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг Орсид уламжлаад “Өнгөрсөн 37 жилийн турш Хятад Уругвайн харилцаа тогтвортой хөгжиж, адил бус улс төрийн тогтолцоо,ижил бус эдийн засгийн салбарт хоёр тал харилцан хүндэтгэж,эв найртай зэрэгцэн оршин,харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлсээр ирсэн юм. Хятад,Уругвайн харилцааг хөгжүүлэхийг Хятад улс дээд хэмжээнд чухалчилж, Урагвайн талтай хамтаар Хятад, Уругвайн харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр ард түмэнд ач тусыг нь хүртээж, Латин Америк болон олон улсын хамтын нийгэмлэгт улам тогтвортой байдал, итгэл найдварыг бий болгон, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад хамтран ажиллана” гэжээ.
Яманду Орси Хань Жүньд хандан Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ,сайн сайхны ерөөл дэвшүүлэхийг хүсээд, Ши Жиньпин дарга тусгай элч илгээж, тангараг өргөх ёслолд нь оролцуулж буйд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэв.Тэрээр“Уругвайн өмнөх бүх засгийн газар Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчлан үзэж ирсэн бөгөөд нийгмийн бүхий л салбарынхан энэ талаар санал нэгтэй байна.Уругвайн шинэ засгийн газар Хятад улстай хамтран ажиллаж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн,олон салбар дахь бодит хамтын ажиллагааг тууштай бэхжүүлж, олон талт үзэл ба чөлөөт худалдааг хамтаар хамгаалж, дэлхийн хэмжээний сорилтуудыг хамтдаа даван туулахад бэлэн байна”гэв.
