
Уулзалтын үеэр Ши Жиньпин: - Хятад, Орос хоёр орон сайн хөрш, сайн анд, сайн түнш юм. Энэ он гарснаас хойш, Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа өндөр түвшинд хэвээр хөгжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа шинэ шинэ ололт амжилтад хүрлээ. Энэ онд, Хятад-Оросын Энх тайван, хөгжлийн хороо байгуулагдсаны 20 жилийн ой, Орос-Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдсаны 60 жилийн ой тохиож, хоёр тал үүнтэй холбогдуулан баялаг агуулга хэлбэр бүхий арга хэмжээний хөтөлбөр зохион идэвхтэй хэрэгжүүлж, хоёр ард түмний ойлголцол найрамдлыг зузаатган, Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны нийгмийн болон иргэдийн хүсэл бодлын үндэс суурийг бэхжүүлсэн гэжээ.
В.Путин: - Европ-Азийн эдийн засгийн холбоо, Торгоны замын эдийн засгийн зурвасын хөгжлийн стратегийг сайтар холбож, хамтын ажиллагааны холбогдох төслийн хэрэгжилтэд тус дөхөм үзүүлэхийн төлөө Хятадын талтай хамтран зүтгэхэд Орос бэлэн байна гэжээ.
