solongonews
Бээжин, Таньжинь, Хэбэйн бүс нутгийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилт үр дүнд хүрэв
2017-03-02 09:54
Бээжин, Таньжинь, Хэбэйн бүс нутгийг зэрэг хөгжүүлэх бодлогын хэрэгжилт үр дүнд хүрсэн байна.

2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дарга Ши Жиньпин хурал зохион байгуулж, Бээжин, Тяньжинь, Хэбэйн бүс нутгийг зэрэг хөгжүүлэх ажлын тайланг сонсох үед хэлэхдээ: Бээжин, Тяньжинь, Хэбэйн бүс нутгийг зэрэг хөгжүүлэх нь улсын стратегийн бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг болно гэжээ.

Хурлын үеэр дарга Ши Жиньпин Бээжин, Тяньжинь, Хэбэйн бүс нутгийг зэрэг хөгжүүлэх 7 шаардлагыг дурджээ.

Өнөөдрийг болоход Бээжин, Тяньжинь, Хэбэйн бүс нутгийг зэрэг хөгжүүлэх төсөл нь улсын стратегийн бодлогын чухал бүрэлдэхүүн болсон 3 жилийн ой тохиож байна. 3 жилийн хугацаанд дарга Ши Жиньпиний дурдсан шаардлагын дагуу ажиллаж дараах амжилтад хүрсэн байна.

Төслийн хэрэгжилт

Дарга Ши Жиньпин “Өндөр түвшний төсөв төлөвлөлтийг хийж, нийслэлийн бүс нутгийг интеграцын хөгжилтэй холбоотой дүрмүүдийг боловсруулах хэрэгтэй” хэмээн шаардлага дурдлаа.

2014 онд Бээжин, Тяньжинь, Хэбэйн бүс нутгийг зэрэг хөгжүүлэх ажлын удирдах багийг байгуулжээ. Үүний дараа Намын төв хороо, Төрийн зөвлөлийн 30 гаруй байгууллага болон Бээжин, Тяньжинь, Хэбэй зэрэг муж хотууд хамтран “Бээжин, Тяньжинь, Хэбэйн бүс нутгийг зэрэг хөгжүүлэх төлөвлөгөөний хөтөлбөр”-ийг боловсруулан гаргажээ. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хурал хуралдуулж, энэхүү хөтөлбөрийг баталжээ. Тус хөтөлбөрт Бээжин, Тяньжинь, Хэбэйн бүс нутгийг зэрэг хөгжүүлэх ажлын цөм нь Бээжин хотыг нийслэл гэдэг утгаас нь ялгаж хөгжүүлэх болно.

Энэхүү ерөнхий төсөл төлөвлөлтийн дагуу зам харилцаа, экологи, аж үйлдвэр, техник технологи зэрэг 12 салбарын төлөвлөлтийг боловсруулан гаргажээ. Зам харилцааны хөгжлөөр жишихэд 2015 оны 11 дүгээр сард “Бээжин, Тяньжинь, Хэбэйн бүс нутгийг зэрэг хөгжүүлэхэд зам харилцааг нэгтгэх төлөвлөлт /2014-2020/”-ийг хэвлэн нийтэлж, дараа нь улам нарийн боловсруулсан төлөвлөлтийг гаргажээ. 2016 оны 11 дүгээр сард “Бээжин, Тяньжинь, Хэбэйнбүс нутгийн хоорондын төмөр замын сүлжээг байгуулах төлөвлөлтийн засварласан төсөл”-ийг хэвлэл нийтэлж, Бээжин хотоос Бажөү хүрэх төмөр замын барилга зэрэг 9 төсөл оруулах хөрөнгийн хэмжээ болон төслийн хэрэгжих хугацааг тодорхойлжээ.

Үндэсний Өөрчлөлт шинэчлэлтийн хорооны ерөнхий тээврийн судалгааны газрын хотын зам харилцааны тээврийн судалгааны төвийн дарга Чэн Шыдүн ярилцлага өгөх үеэр, бүх салбарын бодит төсөв төлөвлөлт нь чухал цэгүүд болон хөгжлөөр буурай оронд хэрэгжүүлэх “Бээжин, Тяньжинь, Хэбэйн бүс нутгийг зэрэг хөгжүүлэх төлөвлөлтийн хөтөлбөр” болно.

Алсын хараатай байх хэрэгтэй

Хурлын үеэр дарга Ши Жиньпин “Зэрэг хөгжүүлэх ажлыг илүү дэмжих хэрэгтэй бөгөөд алсын хараатай ажиллах хэрэгтэй. Олуулаа хамтран тэргүүний төсөв төлөвлөлт, зорилтыг тогтоож, түүнийхээ төлөө хичээн ажиллах хэрэгтэй” хэмээн шаарджээ.

Бээжин хотын Баруун хот дүүргийн захиргааны ерөнхий үйлчилгээний төвийн дэд судлаач, Хэбэй мужийн Баодин хотын Хамтран ажиллах газрын дэд дарга Юя Шиньжань энэхүү шаардлагын тухай гүнээ ойлголттой байдаг. Тэрээр ярилцлага өгөхдөө, “Бид Бээжин хотын нэг гишүүн бөгөөд Баодин хотын гишүүн ч мөн. Асуудлыг шийдэхдээ зөвхөн өөрийн нутгийн зүгээс бодож болохгүй, харин хөгжлийн өнцгөөс бодох хэрэгтэй” гэжээ.

2015 оны 7 дугаар сараас эхлэн Бээжин хот болон Хэбэй муж нь харилцан дарга томилж ажиллуулах арга хэмжээг хэрэгжүүлжээ. Өнөөг хүртэл эхний ээлжид томилогдсон дарга нар буцаж ирсэн бөгөөд 2016 оны 8 дугаар сараас хоёрдугаар ээлжийн томилолтыг эхлүүлжээ. Энэ нь тус бүс нутгуудын алсын хараатай ажиллах арга хэмжээний нэг нь юм.

Дарга нар томилж ажиллуулахаас гадна тус бүс нутгуудын АТИХ-д тусалж, хамтдаа хууль тогтоох, бохирдлоос сэргийлэх, түүхэн дурсгалт бодисыг хамгаалах тухай хууль боловсруулах, зар сурталчилгаа, рекламыг хянах, оюуны өмчийн хамгаалалт зэрэг олон салбарыг хамруулан ажиллах механизмыг байгуулжээ.

Аж үйлдвэрийн бүтцийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ

Хурлын үеэр дарга Ши Жиньпин “Аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих эрч хүчээ сайжруулж, гурван орны аж үйлдвэрийн хөгжлийн сүлжээг байгуулж, бүс нутаг хоорондын аж үйлдвэрийн тархалт болон сүлжээг холбоотой байлгахмеханизмыг байгуулах хэрэгтэй” хэмээн шаарджээ.

Гурван жилийн турш Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн аж үйлдвэрийг зэрэг хөгжүүлэх хамтын ажиллагаагаа сайжруулжээ. 2014 оноос 2016 он болтол Бээжин болон Тяньжинь хотоос Хэбэй мужид 11.041 наяд юанийн хөрөнгө оруулжээ. Энэ нь мужийн хэмжээнд гадаадаас оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувиас дээшихийг эзэлж байна. Бээжин хотоос Тяньжинь хотын 4856 төсөлд нийт 5.22674 наяд юанийн хөрөнгө оруулсан бөгөөд энэ нь тус хотын гадаад хөрөнгө оруулалтын хэмжээний 35.6 болон 44 хувийг эзэлжээ.

Бээжин хотын амьтны хүрээлэн, Да Хунмэнь, Тянь И зэрэг бөөний худалдааны төвийг нэгтгэн шинэчилж, 1300 гаруй бага хэмжээний үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон байна. Гэвч үүрэг хариуцлагыг хөнгөлсөн биш, харин гурван бүс нутгийн эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн төлөвлөлтөд дэмжлэг үзүүлсэн байна.

Бээжин хот нь нөөц баялгийн эх сурвалж бөгөөд Тяньжинь хотын судалгааны төв болж, Хэбэй муж нь үйл ажиллагаа явуулах төв болжээ. Энэ нь Бээжин хотын шинээр буй болсон барилгын материалын аж ахуйн нэгжийн ажлын арга хэлбэр болно. 2016 онд тус компанийн ажилтан И Фэй ажилтны хувиар Бээжин хотоос Хэбэй мужийн Баодин хотруу шилжин нүүжээ. Энэхүү явдал нь тус компанийн орлогыг дахин нэмэгдүүлж чадсан байна.

“Бээжин, Тяньжинь, Хэбэйг зэрэг хөгжүүлэх нь аж ахуйн нэгжид хөгжлийн шинэ боломжийг авчирлаа”. И Фэй хэлэхдээ, Баодин хотод ажиллах нь Бээжин хотоос зардал багатай бөгөөд тус нутагт их дээд сургуулиуд төвлөрч, зам харилцаа хялбар байдаг. Тиймээс Бээжин болон Тяньжинь хотын судалгааны үр дүнг амархан хүртэж чадна гэжээ.

Зам харилцаагаар хотуудыг холбоно

“Орчин үеийн зам харилцааны системийг байгуулж, зам харилцааг байгуулах ажлыг бүхий л ажлын тэргүүн эгнээнд тавина” хэмээн дарга Ши Жиньпин шаарджээ.

3 жилийн турш Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн авто зам, төмөр зам, агаар аялал зэрэг холбогдож чадсан бөгөөд хотуудын хооронд “Нэг цагийн зам харилцаа”-г байгуулж чадсан байна.

Одоогийн байдлаар Бээжин, Тяньжинь хот нь хот хоорондын төмөр замаа өргөтгөн байгуулж, Тяньжинь-Баодин чиглэлийн төмөр зам, Жанчхүү-Таншань хүрэх төмөр замын барилгын ажлыг дуусгаж галт тэрэг нэвтрүүлжээ. Авто замын салбарт Бээжин-Тайбэй хүрэх хурдны авто замын Тяньжинь хотын хэсгийн барилгын ажил дуусаж, авто машин нэвтрүүлсэн байна. Агаар аяллын салбарт Бээжингийн шинэ онгоцны буудлын зорчигчийн барилгын ажил дууссан бөгөөд онгоцны буудлын захиргааны барилгын ажил эхэлсэн байна.

Дарга Ши Жиньпин хурлын үеэр мөн “Хот тохижилт болон орон зайн бүтцийг шинэчлэх хэрэгтэй, байгаль орчин, экологийн орон зайг өргөжүүлэх хэрэгтэй, зах зээлийг нэгтгэн хөгжүүлэх явцыг хурдасгах хэрэгтэй” гэж шаардсан байна. Эдгээр шаардлагыг удаа дараалан биелүүлж байна.

Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн аж үйлдвэр, эдийн засгийн судалгааны газрын судлаач, Хятадын бүс нутгийн эдийн засгийн нийгэмлэгийн дэд дарга, нарийн бичгийн дарга Чэнь Яао хэлэхдээ, Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийг зэрэг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх нь тус бүс нутгуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулсан бөгөөд Хятадын хөгжилд түлхүү нөлөө үзүүлэх болно гэжээ.

Зохиогч: Фань Шюйтао
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл