Хятад улсын дэд дарга Хань Жэн 03-р сарын 25-ны өдөр Бээжинд Италийн Сенатын дарга Ла Руссатай уулзав.

Хань Жэн:
- Өнгөрсөн жил Ши Жиньпин Хятадад айлчилсан Италийн удирдагчидтай амжилттай уулзаж, чухал нийтлэг ойлголтод хүрсэн нь Хятад, Италийн харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна. Хятад Италитай стратеги, урт хугацааны хөгжилд анхаарлаа хандуулж, илүү боловсронгуй, тогтвортой, нээлттэй, харилцан ашигтай Хятад Италийн харилцааг хөгжүүлж, хоёр орны ард түмэнд илүү үр өгөөжөө өгөхөд Хятад улс бэлэн байна. Хятад улс өндөр түвшний нээлттэй, чанартай хөгжлийг ахиулсан нь дэлхийн эдийн засагт эрч хүч, тогтвортой байдлыг бий болгосон. Хятад улс Итали улстай эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл, боловсрол, спорт зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, илүү бодит үр дүнд хүрэхэд бэлэн байна гэж хэлэв.
Ла Русса:
- Энэ айлчлалаар би Хятадын хөгжлийн эрч хүч, ололт амжилтыг бүрэн мэдэрсэн. Итали улс Хятад улстай бүх талын найрсаг хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн энх тайван, хөгжилд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж хэллээ.
