ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 06-р сарын 10-ны үдээс өмнө Сычуань мужийн Чэндү хотод "Бүс ба Зам"-ын шинжлэх ухаан технологийн солилцооны хоёрдугаар хуралд оролцохоор Хятадад ирсэн Узбекистаны нэгдүгээр орлогч сайд Раматовтай уулзав.

Дин Шюэшян:
- Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч Мирзиеев нар шинэ цаг үед Хятад, Узбекистаны харилцааг бүх цаг үеийн стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулахаар тохиролцож, хоёр орны харилцааны хөгжил шинэ шатанд орлоо. Хятад улс Узбекистантай улс төрийн харилцан итгэлцэл, уламжлалт найрсаг харилцаагаа цаашид бататгаж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлэн, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологийн инновац зэрэг салбарт гүн гүнзгий бодит хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна гэж хэлэв.
Раматов:
- Узбекистан, Хятадын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхийн төлөө хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн нийтлэг ойлголтыг дагаж мөрдөхөд бид бэлэн байна гэдгээ илэрхийлэв.
