Хятад улсын дарга Ши Жиньпин, Ботсвана улсын ерөнхийлөгч Дума Боко нар Нэгдүгээр сарын 06-нд харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд баяр хүргэжээ.
Ши Жиньпин дарга:
- Хятад, Ботсвана дипломат харилцаа тогтоосон 50 жилийн турш олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад Ботсваны харилцаа үргэлж хөгжлийн сайн хандлагаа барьж, харилцан эрх тэгш хандсан сайн найз, сайн түнш байсаар ирсэн юм. Энэ он бол Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэх эхний жил юм. Би шинэ гараанаас, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг улам бэхжүүлж, бие биенийхээ анхаарал хандуулж буй томоохон асуудлыг тууштай дэмжиж, өөрсдийн орчин үеийн шинэчлэлийн үйл ажиллагааг хамтаар ахиулан, Хятад, Ботсванагийн стратегийн түншлэлийн харилцааны шинэ хуудсыг нээхийн тулд Ерөнхийлөгч тантай хамтран ажиллахад бэлэн байна гэж онцоллоо.
Боко:
- Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой бол Ботсвана, Хятадын харилцааны чухал үйл явдал юм. Хятадын ер бусын хөгжлийн ололт амжилт Ботсвана улсад маш их урам зориг өгсөн бөгөөд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа нь Ботсвана улсын хүртээмжтэй хөгжилд боломж авчирна гэдэгт найдаж байна гэж хэллээ.
