solongonews
Урт замын аян дайны ялалтын 80 жилийн ойг дурсах тоймчийн өгүүлэл нийтлэв
2016-10-23 22:56
Түүхийг дахин бичэглэсэн агуу их урт замын аян дайн-улаан армийн урт замын аян дайны ялалтын 80 жилийн ойг дурсах ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний яриа сэдвээр Рэнь Минь Ри Бао сонины 10 дугаар сарын 22-нд тоймчийн өгүүлэл нийтэллээ.

Улаан армийн урт замын аян дайны ялалтын 80 жилийн ойг дурсах хурал дээр ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 80 жилийн өмнөх зовлон зүдүүртэй бөгөөд гайхалтай агуу их урт замын аян дайныг эргэн дурсаж, нам ба улс орны хөгжлийн өндөрлөгөөс бүх нам, бүх ард түмэн агуу их урт замын аян дайны зориг санааг уламжлан дэлгэрүүлж, "Хоёр нэг зуун жил" тэмцэх зорилтыг биелүүлэн, Хятадын үндэстний агуу их сэргэн мандлын Хятадын мөрөөдлийн шинэ аян дайныг цаашид бичиглэхийг уриаллаа.

Өнөөдрийн Хятад орны хөгжил дэвшил урт замын аян дайнаас улбаатай. Түүх урагш ахиж байна, хүсэл мөрөөдлийн зорилгоо биелүүлэхэд бид зорих замаараа шинэ аян дайн өрнүүлэх ёстой. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал яриа, үзэл баримтлалыг гүнзгий хэрэгжүүлж, ХКН болон улаан армийн амь нас, халуун цусаараа сольсон агуу их урт замын аян дайны үзэл баримтлалыг бидний өөрийн цус болон сүнсэндээ шингээж, Хятадын онцлогтой социализмыг байгуулах нөр их хүчин чадлыг хуримтлуулбал бид шинэ аян дайны эцсийн ялалтад хүрч чадна гэж уг өгүүлэлд тэмдэглэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл