12 дугаар сарын 26-ны өдрийн орой, Хятадын дарга Ши Жиньпин болзоогоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүнтэй утсаар ярив.
Ши Жиньпин Бан Ги Мүний НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалыг 10 жил хариуцах хугацаанд дэлхийн энх тайван, хөгжил, цэцэглэлийн төлөө үзүүлсэн хүчин зүтгэл жиж Хятад улс болон НҮБ-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд үзүүлсэн чухал хувь нэмэрт идэвхтэй үнэлэлт өгчээ. Ши Жиньпин, одоохон дэлхийн эл улсад тулгарч байгаа шинэ асуудал шинэ өрсөлдөөн маш олон байна, дэлхий дахинд бүтэмжтэй засалт хийх ажлыг чангатгаж, НҮБ-ын үйлдлийг нэн сайтар бадруулах хэрэгтэй байна. Нарийн бичгийн дарга Бан Ги Мүн НҮБ-ын үндсэн дүрэм тогтоолоос олгосон үүрэг хариуцлагыг үнэнчээр гүйцэтгэж, НҮБ-ын нарийн бичгийн газрыг дагуулан ажлыг идэвхтэй өрнүүлж, гишүүн улсуудтай зөвлөлдөж, хамтран ажиллаж, 2030 он хүртэл үргэлжлэн хөгжүүлэх зөвлөх зүйлүүд болон уур амьсгалын хувиралтын тухай “Парисийн хэлэлцээр” зэрэг чухал үр дүнд тохиролцож, илэрхий амжилт бүтэмж олжээ гэж зааж гаргав.
