solongonews
БНХАУ-ын орлогч дарга Ли Юаньчао Ц. Мөнх-Оргилтай уулзав
2017-02-20 21:40
БНХАУ-ын орлогч дарга Ли Юаньчао энэ сарын 20-нд Бээжинд Хятадад айлчилж байгаа Монгол Улсын гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргилтой уулзав..

     Ли Юаньчао дарга:

- Хятад, Монголын харилцааг Хятадын тал хүндэтгэсээр ирлээ. Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчлах хугацаандаа хоёр тал бүх талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон юм. Хятад, Монгол хоёр тал хоёр орны төрийн тэргүүний чухал нийтлэг ойлголтыг эрчимтэй хэрэгжүүлж, хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалан хөгжлийн стратегийг уялдуулахаа эрчимжүүлэн, бүтээлч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хүмүүнлэгийн салбарын солилцоог өргөжүүлж, хоёр орны ард түмэнд буян эдлүүлэх хэрэгтэй гэсэн байна.

Сайд Ц.Мөнх-Оргил:

- БНХАУ-тай найрсаг харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл мөн. Монгол, Хятадын улс төрийн үндэс суурийг Монголын тал чармайн хамгаалж хоёр талын бүтээлч хамтын ажиллагаа болон хоёр орны харилцааг хөгжүүлэхээр чармайх болно гэж хэллээ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Хятадын Хэвлэл мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл