Хятад улсын дарга Ши Жиньпин 09-ний өдрийн үдээс өмнө Бээжин дэх Ардын их хурлын ордонд Португалийн ерөнхий сайд Луис Монтенегротой уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ,Хятад Португал хоёр орон урт удаан түүхтэй, хоёр ард түмэн нээлттэй, багтаамжтай, өөрийгөө хөгжүүлэх сэтгэлгээтэй юм. Хоёр тал найрсаг зөвшилцлийн үндсэн дээр Макаогийн асуудлыг шийдсэн. Сүүлийн жилүүдэд олон салбарын хамтын ажиллагаа чухал үр дүнд хүрч, адил бус нийгмийн тогтолцоо, үндэсний нөхцөл байдалд улс орнууд хэрхэн харилцан хүндэтгэж, хамтдаа ашигтай хамтын ажиллагаанд хүрэхийн үлгэр жишээ болж байна. Энэ жил Хятад Португалийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Хятад улс Португалтай стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, хоёр орны харилцааг зөв голдиролд нь оруулж, Хятад, Португалийн харилцааг улам бэхжүүлж, эв нэгдэл, хамтын ажиллагаагаар хоёр орон болон дэлхийн хөгжил дэвшилд улам их хувь нэмэр оруулахыг хүсэж байна. Хоёр тал уламжлалт найрамдлаа үргэлжлүүлж, харилцан итгэж, харилцан дэмжих ёстой. Цаашид хөгжлийн стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлж, инновац, ногоон хөгжил, далай тэнгис, анагаах ухаан зэрэг салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Макаогийн гүүр болох онцгой үүргээр хөшүүрэг болгож, Хятад улс болон Португали хэлттэй орнуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны форум зэрэг механизмыг сайтар ашиглаж, харилцан ашигтай, хамтын хөгжилд хүрэх ёстой. Мөн соёл, боловсрол, аялал жуулчлал, шинжлэх ухааны салбарын солилцоог дэмжиж, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэх ёстой. Олон улсын байдал ээдрээтэй болох тусам Хятад Европ харилцаа холбоогоо бэхжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой. Португал улс Хятад улстай хамтаар Хятад Европын түншлэлийн харилцааг дэмжиж, Хятад Европын харилцааны тогтвортой, эрүүл хөгжлийг ахиулна гэдэгт найдаж байна гэжээ.

Луис Монтенегро . Португал улсын ерөнхийлөгч Марсело Ребело де Соусагийн чин сэтгэлийн мэндчилгээг Ши Жиньпин даргад уламжлав. Тэрээр хэлэхдээ“ Португал Хятадын харилцаа нь урт удаан түүхтэй бөгөөд алс ирээдүйг харсан байдаг. Хоёр орон найрсаг зөвшилцлөөр Макаогийн асуудлыг шийдсэн. Макаогийн сүүлийн 25 жилийн амжилттай туршлага нь Португалийн засгийн газар тухайн үед зөв шийдвэр гаргасныг бүрэн харуулж байна. Португал нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Португалийн эдийн засгийн хамгийн хүнд үед Хятад улсын үзүүлсэн үнэ цэнэтэй дэмжлэг туслалцааг хэзээ ч мартахгүй. Португал Хятад улстай найрсаг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг тууштай баримталж, Хятад улстай улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, эдийн засаг худалдааны хэлхээ холбоогоо бэхжүүлж, хоёр талын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, эрчим хүч, санхүү, эрүүл мэнд, ус ашиглалт зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хоёр орны харилцааг тасралтгүй хөгжүүлэхийг хүсэж байна. Хятад улс олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг. Португалийн тал Ши Жиньпин даргын дэлхийн засаглалын санаачилгад тусгагдсан чухал үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч, олон талт үзлийг хамтдаа дэмжихэд бэлэн байна. Хятад улс дэлхийн засаглалын тогтолцоог сайжруулахад улам их хувь нэмэр оруулж байгааг Португал сайшааж байна. Хятад улс бол Европын орлуулшгүй түнш бөгөөд Европын холбоо, Хятадын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд Португал бэлэн байна” гэв.
