solongonews
Ван Хүнин Узбекистаны Ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Умур Заковтай уулзлаа
2025-03-26 09:58
Ван Хүнин Узбекистаны Ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Умур Заковтай уулзав

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Хүнин 03-р сарын 25-ны өдөр Бээжинд Узбекистаны Ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Умур Заковтай уулзав.

Ван Хүнин:

- Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч Мирзиеев нар өнгөрсөн онд хоёр удаа уулзаж, Хятад Узбекистаны харилцааг шинэ цаг эриний бүх цаг үеийн стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулж, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн төлөвлөгөөг гаргасан юм. Хятад улс Узбекистаны талтай хамтран ажиллаж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, "Бүс ба Зам" санаачилгын өндөр чанартай бүтээн байгуулалтыг  хамтдаа ахиулж, Хятад, Узбекистаны хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтын ахицыг дэмжихэд бэлэн байна. Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хороо энэ зорилгын төлөө хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэж хэлэв.

Умур Заков Хятад улсын “Хоёр чуулган” амжилттай хуралдсанд баяр хүргэв. Умур Заков:

- Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Хоёрыг нэгтгэх" саналыг Узбекистан өндрөөр үнэлж байна. Хятадын Коммунист намын удирдлага дор ард түмний гаргасан эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтад анхаарал хандуулж, Хятад улсын үйлдвэржилт, ядуурлыг бууруулах, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн туршлагаас суралцан, Узбекистан, Хятадын харилцааны шинэ хөгжлийг ахиулахад бэлэн байна гэж хэллээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл