Хятад улсын дарга Ши Жиньпин, Индонезийн ерөнхийлөгч Прабово Субианто нар 04-р сарын 13-ны өдөр Хятад, Индонезийн дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээлээ.
Дарга Ши Жиньпин цахилгаандаа: - Хятад, Индонез бол тэнгис далай алсалсан сайн хөрш, хувь заяагаа холбосон сайн түнш юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 75 жилийн хугацаанд, хоёр тал хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, чин үнэнчээр хамтран ажиллаж ирсэн. Хоёр орны харилцаа асар их ахиц дэвшил гаргаж, Хятад Индонезийн найрамдал ард түмний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн юм гэж тэмдэглэжээ.
Ши Жиньпин дарга: Хятад, Индонез хоёр орон нь хөгжиж буй том гүрнүүд, "дэлхийн өмнөдийн бүс"-ийн чухал хүчин болохын хувьд, хоёр талын хамтын ажиллагаа стратегийн ач холбогдолтой бөгөөд дэлхий дахинд эерэг үр нөлөө үзүүлж байна. Хятад, Индонезийн харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчилдаг. Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойгоор боломж болгож, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, олон талт стратегийн зохицуулалтаа бэхжүүлэн, Хятад, Индонезийн хувь заяаны нэгдмэл цогцын ирэн үеийн агуулгыг улам баяжуулж, хөгжиж буй томоохон орнуудын эв нэгдлийн үлгэр жишээг бий болгохын тулд Ерөнхийлөгч тантай хамтран ажиллахад бэлэн байна гэж онцолсон байна.
Прабово баярын цахилгаандаа: Индонез, Хятадын найрамдал өнө эртний түүхтэй, хоёр орны түншийн харилцаа бат бөх, эрч хүчтэй байна. Хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, далай тэнгис, аюулгүй байдлын "Таван том тулгуур"-ын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Цаашид ч хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэн, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд эерэг хувь нэмэр оруулна гэдэгт гүнээ итгэж байна гэж бичжээ.
