Дарга Ши Жиньпин 7 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Нин Шягийн Өөртөө Засах Оронд ажиллаж байх хугацаандаа үер усны асуудал хүнд ноцтой байдалд орж, үер усны аюултай тэмцэх болон гамшгаас аврах ажлын үүрэг хүнд, бүх газар нутгийн байгууллага нэгж ард түмний амь нас, эд хөрөнгийг хамгаалхыг тэргүүнд тавих хэрэгтэй гэж зааварлав. Энэхүү заавар нь энэ сард 3 дахь удаагаа буулгаж байгаа заавар юм.
Ардын чөлөөлөх арми болон Зэвсэгт цагдаа орон нутагт ажиллаж, үер усны аюулаас сэргийлэх буюу үер усны аюултай тэмцэх хэрэгтэй гэжээ.
Синьхуа Агентлагийн 7 дугаар сарын 6-ны өдөр мэдээлснээр, Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын чөлөөлөх арми болон Зэвсэгт цагдаа орон нутагт ажиллаж, үер усны аюулаас сэргийлэх буюу үер усны аюултай тэмцэх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо: - Хятадын Цэргийн төв комисс ХКН-ын төв хорооны шийдвэр бодлогыг хэрэгжүүлж, үүсэн үерийн байдал болон гамшгийн байдлыг үндэслэн Ардын чөлөөлөх арми болон Зэвсэгт цагдааг удирдан үер усны аюулаас сэргийлэх буюу үер усны аюултай тэмцэх тэргүүн фронт дээр очиж, орон нутгийн үер усны аюулаас сэргийлэх буюу үер усны аюултай тэмцэх ажлыг бүх талаар дэмжиж, ард түмний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, хэвийн үйлдвэрлэл сэргээх зэрэг талаар сайн ажиллах хэрэгтэй гэжээ.
Үер усны аюулаас сэргийлэх буюу үер усны аюултай тэмцэх болон гамшгаас аврах ажлын талаар 6 шаардлага дурджээ.
Дарга Ши Жиньпин 7 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Нин Шягийн Өөртөө Засах Оронд ажиллаж байх хугацаандаа үер усны аюулаас сэргийлэх буюу үер усны аюултай тэмцэх болон гамшгаас аврах ажлын талаар 6 шаардлага дурджээ. Тухайлбал:
1. Үер усны аюулаас сэргийлэх буюу үер усны аюултай тэмцэх талаар хариуцлагын дүрмийг сайн хэрэгжүүлэх хэрэгтэй.
2. Шинжлэх ухаанч, зөв оновчтой урьдчилсан мэдээлэл, урьдчилсан таамаглал гаргах хэрэгтэй.
3. Үер усны аюулаас сэргийлэх талаарх гол ажлыг сайн хийх хэрэгтэй.
4. Ард иргэдийн аюулгүй байдлыг бүх хүчээрээ батлах хэрэгтэй.
5. Цэргийн болон иргэний хамгаалалтын уялдаа холбооны механизмыг бэхжүүлэх хэрэгтэй.
6. Гамшгийн дараах ус ашиглалтын бүтээн байгуулалтыг одооноос анхаарах хэрэгтэй.
Үер усны хугацаанд аюулгүй байдлыг баталгаажуулах ажлын талаар чухал заавар өгсөн байна.
Дарга Ши Жиньпин Улс төрийн товчооны байнгын хорооны хуралдаанаар онцлохдоо:
Үерийн улирал үргэлжилж байна. Зарим газар нутгаар маш хүнд ноцтой үерийн гамшиг болж байгаа нь бидний хувьд нэг том шалгалт юм. Бүх шатны Намын хороо, Засгийн газар үүрэг хариуцлагаа гүйцэтгэж,үер усны аюулаас сэргийлэх буюу үер усны аюултай тэмцэх ажлыг сайн хийж, ард түмний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах хэрэгтэй.
