solongonews
ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл сар шинийн баярын хүлээн авалт зохион явууллаа
2017-01-26 22:16
ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл сар шинийн баярын хүлээн авалт зохион явууллаа.

ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл 26-нд Ардын их хурлын ордонд 2017 оны сар шинийн баярын хүлээн авалт зохион явууллаа. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал илтгэл тавьж, намын төв хороо, төрийн зөвлөлийн өмнөөс үндэстнүүдийн ард түмэн, Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн ах дүү, Тайвны ахан дүүс болон гадаадын харьяат нарт сар шинийн мэндчилгээ хүргэжээ.

Нам төрийн удирдагчид Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар хүлээн авалтад оролцож, Ли Кэчян даргалжээ.

Ардын их хурлын ордонд гэрэл чийдэн хялалзаж, олон салбарын 2000 гаруй зүтгэлтнүүд нэг дор хуран цугларч, хамгийн сайн сайхан өрөөл бэлтгэлээр сар шинийн мэндчилгээг дэвшүүлэн, баярын уур амьсгал бялхам байлаа.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, 2016 онд бүх нам, бүх арми, бүх улсын үндэстнүүдийн ард түмэн эв санаа нэгтэй, чармайн тэмцэж, "Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний гарааг эхлүүлж, нам болон үндэсний олон салбарын ажлыг шинэ шатанд хүргэсэн байна. Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийн тэргүүн байранд орж, ядуурлаас ангижрах эхний давууг туулан, ард түмний амьжиргаа үргэлжлэн сайжирч, өөрчлөлт шинэчлэлт шинэ үр дүнд хүрч, батлан хамгаалалт болон армийн өөрчлөлт том ахиц гаргаж, хуулийн дагуу улс орноо засах бодлого хэрэгжин, намын сахилга батыг чангатгах ажил ахиц хийсэн байна. Манай агуу их эх орны хөгжил дэвшил, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлд чухал хувь нэмэр үзүүлсээр ирсэн юм гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, 2017 онд ХКН, намын XIX удаагийн хурлаа хуралдуулж, Хятадын онцлогтой социализмын их үйлсийн шинэ зураг төслийг гаргах болно гэжээ. 

 


Хүлээн авалтад, ХКН-ын Төв хороо, БХАТИХ-ын байнгын хороо, Төрийн зөвлөл, Ардын дээд шүүх, Ардын дээд Прокурор, УТЗЗ, Цэргийн төв зөвлөлийн удирдах хүмүүс болон ахмад нөхдүүд оролцжээ. 

Найруулагч: Saraa
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл