solongonews
Ши Жиньпиний тусгай элч Габоны шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцов
2025-05-07 09:25
Ши Жиньпиний тусгай элч Габоны шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцов

Бүгд Найрамдах Габон Улсын Ерөнхийлөгч Брис Нгуэмагийн урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай элч, Хятадын Ардын Улс төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын  Хорооны дэд дарга Мү Хун 05-р сарын 03-ны өдөр Габоны нийслэл Либревильд ерөнхийлөгч Нгуэмагийн тангараг өргөх ёслолд оролцов.04-нд Брис Нгуэма Либревильд Мү Хунгтай уулзав.

Му Хун дарга Ши Жиньпиний мэндчилгээ,сайн сайхны ерөөлийг Нгуемад уламжлаад"Хятад, Габоны харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, Габоны хамт уламжлалт найрамдлаас эрч хүч авч, эв нэгдэл, хамтын ажиллагаагаар харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн,харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэж,Хятад,Габоны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд ахиулахад Хятад улс бэлэн байна" гэжээ.

Ерөнхийлөгч Нгуэма,Ши Жиньпин дарга тангараг өргөх ёслолд тусгай элчээ илгээсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ,сайн сайхны ерөөл дэвшүүлэхийг Мү Хунгаас хүслээ.Нгуэма хэлэхдээ"Хоёр орны уламжлалт найрамдлыг дээд хэмжээнд чухалчилж, нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятад улстай олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр орны харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргахад Габон улс бэлэн байна гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл