solongonews
Ши Жиньпин Төвөдийн Гала тосгоны иргэдэд хариу захидал илгээв
2025-06-30 09:49
Ши Жиньпин Төвөдийн Гала тосгоны иргэдэд хариу захидал илгээв

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Төвөдийн Нинчи хотын Ба-И дүүргийн Нинчи суурингийн Гала тосгоны бүх оршин суугчдад хандан хариу захидал бичиж, тэдэнд гүн зузаан хүсэл найдлага тавьж буйгаа илэрхийлэв. 

Ши Жиньпин захидалдаа, Та бүхний ирүүлсэн захидлыг уншаад, дөрвөн жилийн өмнө Гала тосгонд зочилсон тухайгаа эргэн саналаа. Үзэсгэлэнтэй, цэвэр цэмцгэр тосгон, зочломтгой эгэл борогжуун оршин суугчид надад гүнзний сэтгэгдэл үлдээсэн билээ. Сүүлийн жилүүдэд тосгонд шинэ хувиралт өөрчлөлтүүд гарч, тосгоны иргэдийн орлого нэмэгдсэнийг мэдээд баяртай байна гэв. 

Ши Жиньпин онцлохдоо, Та бүхэн захидалд маш зөв зүйлийг бичжээ. Алтан гадас одыг харвал аян замдаа төөрөхгүй, коммунист намаа дагавал аз жаргалд хүрнэ. Хил хязгаар нутгийг хөгжүүлэн ардын амьдралыг чинээлэгжүүлэх намын сайн бодлогын удирдлага дор үндэстнүүдийн эв нэгдлийг сайтар хамгаалж, илүү жаргалтай сайн сайхан амьдралыг бүтээж, цастын өндөрлөгийн байгалийн үзэсгэлэнт байдлыг сайтар хамгаалж, “Тоорын цэцэг тосгон”-ны брэндийг нэн алдаршуулж, хөгжин цэцэглэсэн, тогтвортой эх орны хил хязгаар нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг та бүхэндээ хүсэж байна гэв. 

2021 оны 7-р сард Ши Жиньпин Төвөдөд ажиллахдаа,  Гала тосгоноор хүрч, тосгоны ард олныг эргэн үзсэн юм. Гала тосгон нь зэрлэг тоорын цэцгээрээ алдартай. Ши Жиньпин даргын зааварчилгаа ёсоор уг тосгон нь сүүлийн жилүүдэд хөдөө тосгоны аялал жуулчлалыг хөгжүүлж, хамтын эдийн засгийг бэхжүүлж, үндэстнүүдийн эв нэгдлийг ахиулахад шинэ амжилт гаргаж, "Үндэстнүүдийн эв нэгдэл, хөгжил дэвшлийн үндэсний үлгэр жишээ хамт олон" зэрэг шагнал өргөмжлөл хүртсэн байна. Энэ жил ТӨЗО байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Саяхан Гала тосгоны бүх иргэд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд  захидал бичиж, тосгоны бүтээн байгуулалт, өөрчлөлтийн талаар танилцуулан, нэн сайн сайхан амьдралын төлөө хичээн ажиллахаа илэрхийлжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл