solongonews
Ли Чян Европын Холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй утсаар холбогдов
2025-04-09 10:01
Ли Чян Европын Холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй утсаар холбогдов

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 4-р сарын 8-ны өдөр Европын Холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй утсаар холбогдов.

Ли Чян хэлэхдээ, Одоогийн байдлаар Хятад Европын харилцаа тогтвортой, нааштай хөгжиж байна. Энэ онд Хятад, Европын холбоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орны харилцааны хөгжилд чухал боломжууд тулгарч байна. Оны эхээр Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Костатай утсаар ярьж, Хятад Европын харилцааг гүнзгийрүүлэх өнгө аяс, чиглэлийг тодорхойлсон юм. Хятад, Европын холбоо бол бие биенийхээ хамгийн чухал худалдааны түншүүд бөгөөд эдийн засаг нь харилцан бие биенээ харилцан нөхөж, ашиг сонирхол нь хоорондоо нягт уялдаатай байдаг. Хятад улс Европын холбоотой хамтран ажиллаж, дээд давхаргын харилцаагаа тогтвортой байлгаж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, асуудлуудаа харилцан яриа, зөвлөлдөх замаар үргэлжлүүлэн шийдвэрлэхийг баримталж, Хятад Европын харилцааг тасралтгүй сайжруулж, урагшлуулахыг хүсэж байна гэжээ. Хоёр тал стратеги, эдийн засаг худалдаа, ногоон болон дижитал салбар дахь Хятад, Европын холбооны дээд түвшний яриа хэлэлцээг аль болох хурдан эхлүүлэхийг хичээх ёстой гэв.

Ли Чян мөн хэлэхдээ, Саяхан АНУ янз бүрийн шалтгаанаар Хятад, Европ зэрэг худалдааны бүх түншүүддээ хэт өндөр татвар ногдуулна гэж мэдэгдсэн. Энэ бол нэг талт үзэл, ивээх үэзл, эдийн засгийн дээрэлхлийн ердийн үйлдэл юм. Хятад улсын авч буй шийдвэртэй арга хэмжээ нь өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалах төдийгүй олон улсын худалдааны дүрэм журам, олон улсын шударга ёсыг хамгаалах явдал юм. Хүн төрөлхтөн нэг бөмбөгцөгт амьдардаг. Ямар ч улс дангаараа оршин тогтнож чадахгүй. Ивээх үэзл гарах зам байхгүй. Нээлттэй байдал, хамтын ажиллагаа бол хүн төрөлхтний урагшлах зөв зам юм. Хятад, Европ хоёр бол эдийн засгийн даяаршил, чөлөөт худалдааг  дэмжигч, Дэлхийн худалдааны байгууллагын тууштай хамгаалагч, дэмжигчид юм. Бид харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, харилцан нээлттэй байдлаа өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй, нээлттэй байлгах ёстой. Дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой, жигд ажиллуулж, хоёр тал болон дэлхийн эдийн засагт илүү тогтвортой, тодорхой байдлыг бий болгоно. Энэ онд Хятадын макро эдийн засгийн бодлогодоо янз бүрийн тодорхойгүй байдлыг бүрэн харгалзан үзсэн бөгөөд нөөцийн бодлогын арга хэрэгсэлээ хангалттай болгож, гадны сөрөг нөлөөллөөс бүрэн хамгаалах чадвартай болж, эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжлийг хадгална гэдэгт итгэлтэй байна. Хятад улс нээлттэй байдлаа тасралтгүй өргөжүүлж, Европын холбоо зэрэг дэлхийн бусад оронтой хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хөгжлийн боломжоо хуваалцах болно гэжээ.

Урсула фон дер Лейен хэлэхдээ, Европын холбоо Хятадтай харилцах харилцаагаа үргэлж чухалчилсаар ирсэн. Өнөөгийн нөхцөлд ЕХ, Хятадын харилцаа тасралтгүй, тогтвортой байх нь амин чухал юм. ЕХ Хятад улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтдаа тэмдэглэх, өнгөрсөн үеэ эрэгцүүлэн дүгнэх, ирээдүйг харах, ЕХ-Хятадын удирдагчдын шинэ уулзалтыг тохиромжтой цагт зохион байгуулахыг хүсэж байна. Европын холбоо Хятад улстай олон салбарын дээд түвшний яриа хэлэлцээг ахиулж, эдийн засаг худалдаа, ногоон эдийн засаг, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. АНУ нэмэлт татвар ногдуулсан нь олон улсын худалдаанд ноцтой нөлөө үзүүлж, Европ, Хятад зэрэг орнуудад ноцтой үр дагавар авчирлаа. Европ, Хятад хоёр тал ДХБ-оор гол цөм болсон олон талт худалдааны шударга, чөлөөт тогтолцоог хэвээр хадгалж, дэлхийн эдийн засаг, худалдааны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг хадгалахын төлөө байгаа нь хоёр тал болон дэлхийн нийтлэг ашиг сонирхолд нийцэж байна гэв.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл