solongonews
Ши Жиньпин сар шинийн баярын хүлээн авалтад нам бүлгийн бус төлөөлөгчидтэй хамт оролцов
2025-01-21 09:36
Ши Жиньпин нам бүлгийн бус төлөөлөгчидтэй хамт сар шинийн баярын хүлээн авалтад оролцов

Хятадын уламжлалт цагаан сарын  баяр ойртож буйг тохиолдуулан, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад Улсын дарга, ЦэргийнТөв Зөвлөлийн дарга Ши Жиньпин 1-р сарын 20-нд Ардын Их Хурлын ордонд сар шинийн баярын хүлээн авалтад оролцлоо. Тэрээр Ардчилсан нам бүлэг, Бүх Хятадын Үйлдвэр Худалдааны Холбооны төлөөлөгчид, нам бүлгийн бус зүтгэлтнүүдэд сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин хэлсэн үгэнэдээ  2024 он нь улс төрийн намууд хоорондын эв нэгдлийг бэхжүүлэн, хамтын ажиллагааны өндөр үр дүнд хүрсэн онцгой жил байсныг онцоллоо. Тэрээр Ардчилсан нам бүлэг болон нам бүлгийн бус зүтгэлтнүүд ХКН-ын Төв Хорооны шийдвэр, бодлогыг тууштай хэрэгжүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглээд, тэдний дэвшүүлсэн санал, санаачилга нь ардчилсан хяналтыг бэхжүүлж, намын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад ихээхэн хувь нэмэр орууллаа гэжээ.

Ши Жиньпин мөн Бүх Хятадын Үйлдвэр, Худалдааны Холбооны гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлж, хувийн хэвшлийн эдийн засгийн  эрүүл өсөлтийг дэмжих, тэдний үзүүлсэн идэвх санаачилгыг онцлон дурдав. хувийн хэвшлийнхэнд үзүүлсэн дэмжлэг нь улс орны хөгжилд чухал ач холбогдолтой болохыг тэрээр дурдсан юм.

Ши Жиньпин ХКН-ын Төв Хорооны нэрийн өмнөөс Ардчилсан нам бүлгийн гишүүд, нам бүлгийн бус зүтгэлтнүүд, хувийн хэвшлийн эдийн засгийн төлөөлөгчдөд гүн талархал илэрхийлж, шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөлөө.

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл