solongonews
Ядуурлыг буруулах ажил бодит байдалд нийцсэн байх ёстой
2017-03-07 23:38
Ши Жиньпин Ляонин мужийн төлөөлөгчдийн багийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцжээ.

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин 3 дугаар сарын 7-ны өдрийн үдээс өмнө XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы Ляонин мужийн төлөөлөгчдийн багийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцсон байна. Дарга Ши Жиньпин Ляонин мужийн ардын төлөөлөгчдийн багийн гишүүдтэй хангамж хэрэглээний бүтцийн өөрчлөлт, Хятадын зүүн хойд бүс нутгийн аж үйлдвэрийн суурин газрыг хөгжүүлэх стратеги төрийн бодлого, төрийн өмчлөлийн аж ахуйн нэгжийн өөрчлөлтийн ажлыг ахиулах зэрэг асуудлын эргэн тойронд санал бодлоо солилцсон байна.

Ши Жиньпин: Эдийн засгийн хуурамч мэдээлэл байж болохгүй

Ляонин мужийн зарим хот суурин эдийн засгийн орлого болон томоохон аж ахуйн нэгжийн тоо бүртгэлийн тухай хуурамч мэдээллүүдийг дэвшүүлсэн удаатай байжээ. Үүний эсрэг сайн ажиллах хэрэгтэй, ийм асуудал оршиж болохгүй гэж дарга Ши Жиньпин хэлсэн байна.

Ши Жиньпин: Ядуурлыг буруулах ажил бодит байдалд нийцсэн байх ёстой бөгөөс урьдчилж хийх ёсгүй

Ядуурлыг буруулах үүргийг сайн биелүүлэх хэрэгтэй бөгөөд 2020 онд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулсан үед Ляонин мужийн хүн амыг ядуугаас ангижруулна. Энэхүү үүргийг урьдчилан биелүүлэхээр яарвал эцэст нь саарах болно гэж онцолсон байна.

Ши Жиньпин: Бид хамгийн анхан шатны ардын төлөөлөгчидтэй байх ёстой

Ляонин мужийн улс төрийн уур амьсгал сайжирч байгаа үед бид анхан шатны ажлын үүргийг сайн биелүүлэх хэрэгтэй. Үүний тулд анхан шатны ардын төлөөлөгчид улс төрийн хэрэг явдалд оролцох нь Хятад улсын АТИХ-ын системийн улс төрийн давуу тал болно гэдгийг заавал ойлгох ёстой гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл