solongonews
Дарга Ши Жиньпин өнгөрсөн дөрвөн жилийн “Хоёр чуулган”-аар юу ярив?
2017-03-03 17:27
Бид БХАТИХ-ын XVIII чуулганаас хойших дөрвөн жилийн хугацаанд зохион байгуулагдсан “Хоёр чуулган” дээр дарга Ши Жиньпин юуг өгүүлсэн тухай товч дүгнэсэн байна.

Жил бүрийн “Хоёр чуулган”-д дарга Ши Жиньпин орон нутгийн Ардын төлөөлөгчдийн хуралд оролцдог байсан бөгөөд хурал дээр хэлсэн үг нь хүмүүсийн анхаарлын төв болдог байна. Зарим чухал мэдээлэл болон үзэл баримтлал бүр эдгээр хурлаар дамжуулагддаг аж.

БХАТИХ-ын XVIII чуулганаас хойших дөрвөн жилийн хугацаанд зохион байгуулагдсан “Хоёр чуулган” дээр дарга Ши Жиньпин юуг өгүүлсэн тухай товч дүгнэсэн байна.

2013 он

1. Шинийг санаачлахад тулгуурласан хөгжлийн стратеги төрийн бодлогыг хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой.

2. Хятадын өөрчлөлт шинэчлэлт нь чухал үе шатанд ороод байна.

3. Ард түмэнд бодитой бөгөөд хэрэгцээтэй ашиг тусыг хүртээнэ.

4. Орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог, шинэ хөгжлийг бий болгоно.

5. Төв Хорооноос Төвд нутгийн тогтвортой хөгжлийн байдлыг батлах ажилд анхаарал хандуулсаар ирсэн байна.

6. Хятад улсын батлан хамгаалалт болон цэрэг армийн бүтээн байгуулалтын түвшинг дээшлүүлнэ.

7. “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлэхэд заавал Хятадын өөрийнхөө арга замаа баримтлах хэрэгтэй.

2014 он

1. Үндэсний ажлыг чухал байранд тавих хэрэгтэй.

2. Гуан Дүн муж Хятадын хөгжилд жишээ үзүүлсэн чухал ач холбогдолтой.

3. Гүй Жөү мужийн хөгжил чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах ажлын ахиц дэвшлийг түргэтгэх чухал хугацаанд байна.

4. “Өөрийгөө хөгжүүлэх, эрхийг зөв ашиглах, ажилдаа үнэнч, бизнес эрхлэхдээ үнэнч шударга, хүмүүстэй харилцахдаа үнэнч шударга” гэх үзэл баримтлалыг анх удаа онцлов.

5. Цэргийн хүчийг бэхжүүлэх түүхэн үүрэг хариуцлагыг бид үүрэглэх ёстой.

2015 он

1. Үндэсний хөгжил, аз жаргалтай амьдрал нь Хятад болон Тайванийн ард түмний хамтын хүсэл мөрөөдөл мөн.

2. Шинийг санаачлах бол хөгжлийг ахиулах хамгийн чухал хөдөлгөгч хүч болно.

3. Төв ЗХУ-ын газар зэрэг бүс нутгийн хөгжлийг ахиулна.

4. Гуан Ши муж Хятадын “Нэг бүс нэг зам”-ын стратегийн төрийн бодлогын хэрэгжилтийн дагууд хөгжлийн түүхэн боломж ихтэй болсон.

5. Хуучин аж үйлдвэрийн баазын агуулагдаж буй далд хүчийг ашиглах хэрэгтэй.

6. Цэрэг ардын хамтын хөгжлийг Хятад улсын чухал стратегийн төрийн бодлого болгон тогтооно.

2016 он

1. Шинэ хэв маягийн улс төр, бизнесийн харьцааг үүсгэн байгуулна.

2. Бид “1992 оны зөвшилцөл”-ийн дагуу ажиллана.

3. Бүх шатны удирдлагуудын урам зоригийг дайчлах хэрэгтэй.

4. Хангамж хэрэгцээний бүтцийн өөрчлөлтийн ажлыг бэхжүүлнэ.

5. Ядуурлыг буруулах ажил чухал хугацаанд оршиж байна. 2020 он болтол хөдөө орон нутгийн ядуу буурай хүн амыг ядуурлаас ангижруулах тал дээр хичээн ажиллана.

6. Шинийг санаачлах чадвар цэрэг армийн гол өрсөлдөх чадвар болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл