Ван И: - Зуун жилд тохиолдоогүй дэлхийн их өөрчлөлт хувьсалтай нүүр тулж буй нөхцөл байдалд соёл иргэншлийн үнэ цэнэ улам чухал болж байгаа бөгөөд өөр өөр соёл иргэншлийн харилцаа солилцоо нь маш чухал ач холбогдолтой юм. Ши Жиньпин дарга дэлхийн соёл иргэншлийн санаачлагыг дэвшүүлж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг сурталчлан, соёл иргэншлийн уламжлал ба шинэчлэлийг хүндэтгэн үзэж, олон улсын соёлын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа. Энэ нь Хятад улсын соёл иргэншлийн яриа хэлэлцээг ахиулахад чиглэсэн чухал хүчин чармайлт юм.
Тус чиглэлээр Хятад улс гурван талын санал санаачилга дэвшүүлсэн.
Нэг. Соёл иргэншлийн эрх тэгш байдлыг тууштай хамгаалагч болох.
Хоёр: Соёл иргэншлийн солилцооны бодит хэрэгжүүлэгч болох.
Гурав. Соёл иргэншлийн дэвшлийг ахиулагч болох юм.
2024 онд НҮБ-ын 78-р Ерөнхий Ассамблейгаас Хятад зэрэг 83 орны санал болгосон тогтоолыг санал нэгтэйгээр баталж, жил бүрийн 06-р сарын 10-ны өдрийг “Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” болгон тэмдэглэх тогтоол гаргасан байдаг.
