solongonews
Ши Жиньпин дарга Торгоны зам олон улсын соёлын анхны үзэсгэлэн яармагт захидал илгээв
2016-09-21 16:47
Ши Жиньпин дарга Торгоны зам (Дүнь Хуан) олон улсын соёлын анхны үзэсгэлэн яармагт захидал илгээлээ.

Ши Жиньпин дарга Торгоны зам (Дүнь Хуан) олон улсын соёлын анхны үзэсгэлэн яармагт захидал илгээв.

Захидалд: Торгоны зам (Дүнь Хуан) олон улсын соёлын анхны үзэсгэлэн яармаг нээлтээ хийснийг тохиолдуулан Хятад улсын Засгийн газар болон Хятад улсын ард түмний өмнөөс, тэрчлэн  өөрийн зүгээс үзэсгэлэн яармаг нээлтээ хийсэнд халуун баяр хүргэе! Үзэсгэлэн яармагт оролцсон бүх улс орнуудын хүндэт зочид болон ах дүү найз нарыг тань чинь сэтгэлээсээ талархан угтан авч байгаагаа илэрхийлье! 2000 гаруй жилийн өмнө Ази Европыг дамнасан эртний торгоны зам нь дорно дахин болон өрнө дахины нөхөрсөг харилцаа, соёлын солилцоог холбох чухал гүүр болж бүрэлдсэн юм. Дүнь Хуангийн түүхэнд дорно дахин болон өрнө дахины соёлыг нэгтгэх чухал гүүр болж, өвөрмөц ид шидтэй Дүн Хуангийн соёлыг бүрэлдүүлжээ. Дэлхийн үндэстэн бүхэн соёлоо солилцож, хамтдаа давших нь хүн төрөлхтний соёлын үндсэн онцлог шинж, мөн хүн төрөлхтний соёлын хөгжлийн чухал хөдөлгөх хүчин гэдгийг түүх харуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэн яармаг нь соёлын солилцоог ахиулж, хамтын хөгжлийг гол сэдэв болгож, торгоны зам дагуух улсуудын хамтын ажиллагаа солилцоонд нэгэн чухал тавцан олголоо. Иймээс хамт орших, харилцан толь болгон хамтдаа давших, хамтран хийж, хамтдаа эдлэхийг баримталж, соёлын солилцоогоо сайжруулж, соёлын талаар эрх тэгш байхыг санаачилж, соёлын өвийг хамгаалж, соёлын шинийг санаачлахыг нэмэгдүүлж, соёлын хамтын ажиллагааг чангатгаж, хүн төрөлхтний бүтээсэн элбэг баялаг соёлын хишиг буяныг олон ард иргэдэд эдлүүлж, дэлхий дахиныг үзэсгэлэнтэй сайхан болгон хөгжүүлцгээе.

 

 

 

                                                                                                                  БНХАУ-ын дарга Ши Жиньпин

                                                                                                                  2016 оны 9 сарын 20 ий өдөр

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХКН-ын мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл