solongonews
Макао эх орондоо буцаж ирсний 25 жилийн ойн баярт Ши Жиньпин дарга чухал үг хэлэв
2024-12-20 16:01
Макао эх орондоо буцаж ирсний 25 жилийн ойн баярт Ши Жиньпин дарга чухал үг хэлэв

 

Макао эх орондоо буцаж ирсний 25 жилийн ойн баяр болон Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн 6 дахь засгийн газрын тангараг өргөх ёслолд Ши Жиньпин дарга оролцож, чухал үг хэлэв.

Ши Жиньпин: Макао эх орондоо буцаж ирснээс хойших 25 жилийн хугацаанд, төв засгийн газар болон эх газрын хүчтэй дэмжлэгээр, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газар нийгмийн бүхий л салбарыг нэгтгэн удирдаж, үргэлжлэн хичээн зүтгэж, Макаогийн өвөрмөц онцлог бүхий “Нэг улс хоёр систем" практик маш их амжилтанд хүрсэн байна. Макаод маш их өөрчлөлтүүд гарч, олон улсад үзүүлэх нөлөө нь мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

Ши Жиньпин: "Нэг улс хоёр систем" нь тогтолцооны шилдэг давуу тал болон бат орших хүчинтэй байж, Хонкон, Макаогийн урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хадгалах сайн тогтолцоо, мөн ч хүчирхэг улс орон байгуулж, үндэстнуудын сэргэн мандалтын их үйлсэд үйлчлэх сайн тогтолцоо, нийгмийн янз бүрийн тогтолцооны энх тайван зэрэгцэн орших болон харилцан ашигтай хамтдаа хожих сайн тогтолцоо бөгөөд удаан хугацаанд тууштай баримтлах ёстой гэдгийг Макао эх орондоо буцаж ирснээс хойших гайхалтай амжилтууд дэлхий дахинд нотолсон байна. "Нэг улс хоёр систем"-д агуулагдаж буй энх тайван, хүртээмжтэй, нээлттэй байдал, хамтаар хуваалцах зэргийн үнэт зүйлс нь Хятад улсынх төдийгүй дэлхий дахиных байж, үүнийг хамтдаа хамгаалах ёстой гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл