solongonews
Хань Жэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзав
2025-06-10 09:36
Хань Жэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзав.

Хятад улсын дэд дарга Хань Жэн Орон нутгийн цагаар 06-р сарын 08-нд Францын Ницца хотноо болж буй НҮБ-ын Далайн 03-р бага хуралд оролцох үеэрээ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзав.

Хань Жэн:

- Өнөөгийн олон улсын нөхцөл байдал ээдрээтэй хэвээр байна. Ши Жиньпин дарга олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байна, төдий чинээ бид НҮБ-ын эрх мэдлийг дээдлэн хамгаалж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журам, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг тууштай баримтлах ёстой. Хятад улс НҮБ-ыг олон улсын үйл хэрэгт голлох үүрэг гүйцэтгэхийг үргэлж дэмжиж ирсэн. Хятад улс олон талт үзэл баримтлал, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ялангуяа НҮБ-ын үйл ажиллагааг тууштай дэмжиж буйг харуулахын тулд Ши Жиньпин дарга намайг НҮБ-ын далай тэнгисийн бага хуралд оролцох төлөөлөгчдийн ахлагчаар томилсон юм. Энэ онд тохиож буй НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойг Хятад улс НҮБ-тай хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, хөгжлийн үйл хэрэгт шинэ хувь нэмэр оруулах боломж болгон ашиглахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Антонио Гутерриш:

- Өнөөдрийн дэлхий нийт хүнд сорилттой тулгарч байна. Хятад улс НҮБ-ын үйл хэрэгт тууштай, хүчтэй дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэ нь олон талт үзлийг хамгаалах, дэлхийн тогтвортой хөгжлийг дэмжих чухал хүчин бөгөөд НҮБ-ын гол түнш юм. НҮБ Хятад улстай хамтын ажиллагаагаа цаашид иж бүрэн гүнзгийрүүлж, олон талт үзэл, олон улсын дэг журмыг хамгаалан, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалж, далайн биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сорилтод сайнаар хариулж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд бэлэн байна гэж хэлэв.

Зохиогч: ДҮН ШЮЭ,ШИН ЖЯНЬЧАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл