Ши Жиньпин дарга:
- ОУОХ болон Ерөнхийлөгч Томас Бах, Ерөнхийлөгч Жак Рогге нар урт хугацааны туршид Олон улсын Олимпийн хөдөлгөөний хөгжилд чухал хувь нэмрээ оруулж, Хятадын биеийн тамир спортын салбарт асар их туслалцаа үзүүлсэн явдлыг миний бие сайшааж буйгаа илэрхийлье. Хятад улс олимпын хөдөлгөөнийг гуйвшгүй дэмжих бөгөөд идэвхтэй оролцох болно. Бээжин хот бол дэлхийд анхдагч Зуны олимпийн наадмыг зохион байгуулсны дээр Өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хот юм. Энэ бол Хятад улсын хувь нэмэр. Бээжингийн Өвлийн олимпийн наадмын бэлтгэл ажил нь Хятад улсын хойшдын хэдэн жилийн чухал ажлуудын нэг. Бид ногоон, хамтдаа хуваалцах, нээлттэй, хэмнэлтэйгээр олимпийн наадам зохион байгуулах чиглэлийг баримтална. Хятад улс ОУОХ-ны хамт Бээжингийн Өвлийн олимпийн наадмыг нэг удаагийн гайхамшигтай, ер бусын, олимпийн маш сайн, өргөн цуглаан болгон зохион байгуулахад бэлэн байна гэж хэллээ.
Ши Жиньпин дарга, Бээжингийн Өвлийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулах нь Хятад улс болон "Нэг бүс нэг зам" дагуух эдийн засгийн өсөлтийг ахиулахад тустай бөгөөд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад ашигтай юм. ОУОХ цаашид ч Хятад улсын спортын салбарын хөгжлийг дэмжихийг хүсэн найдаж байна гэж хэлсэн байна.
Томас Бах, Ши Жиньпин дарга нар гэргийнхээ хамт ОУОХ-ны төв байранд айлчилж байгааг халуунаар хүндэтгэн угтаж байна. Энэ бол түүхэн чанартай айлчлал. ОУОХ олон улсын хамтын нийгэмлэгийн адил Хятад улсын өөрчлөлт хөгжлийн үйл хэрэгт дээд хэмжээгээр анхаарлаа хандуулж байгаа юм. Улмаар Хятад улс улс төр, эдийн засаг, соёл, спорт зэрэг олон салбарт нэн их хөгжил дэвшилд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. ОУОХ 2022 оны Бээжингийн Өвлийн олимпийн наадмыг хүсэн хүлээж байгаа бөгөөд ОУОХ үргэлжлүүлэн Бээжингийн Өвлийн олимпийн наадмын зохион байгуулах комисстой хамтдаа хичээн зүтгэж, бэлтгэл ажлыг нямбай ахиулан, гайхамшгаар дүүрэн Бээжингийн Өвлийн олимпийн наадам болгон зохион байгуулахыг, мөн Хятадын ард түмэнд туслан Хятад улсын мөрөөдлийг биелүүлэхэд хүчин зүтгэхэд бэлэн байна гэж хэллээ.
