solongonews
XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулган хаагдав
2025-03-11 16:40
XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулган хаагдав.

XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулганы хаалтын хурал 03-р сарын 11-ний 15:00 цагт Бээжин дэх Ардын их хурлын ордонд болж, ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдлага нар оролцлоо.

XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулганы хаалтын хуралд санал хураалтаар засгийн газрын ажлын тайлангийн тухай тогтоол, "БНХАУ-ын БХАТИХ болон орон нутгийн шат бүрийн АТИХ-ын төлөөлөгчийн тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай БХАТИХ-ын тогтоол, 2024 оны улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал хийгээд 2025 оны улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний тухай тогтоолыг баталсан байна.

Хаалтын хурлаар мөн 2024 оны төв, орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн байдал ба 2025 оны төв, орон нутгийн төсвийн тухай тогтоол,БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлангийн тухай тогтоолыг батлав.

Тус хурлаар Ардын дээд шүүхийн ажлын тайлангийн тухай тогтоол, Ардын дээд прокурорын ажлын тайлангийн тухай тогтоолыг тус тус баталжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл