solongonews
Хань Жэн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахтай уулзав
2025-02-18 16:37
Хань Жэн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахтай уулзав.

Хятад улсын дэд дарга Хань Жэн өнөөдөр буюу 02-р сарын 18-нд Бээжинд Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзав.

Хань Жэн хэлэхдээ“Ерөнхийлөгч Томас Бах бүрэн эрхийнхээ хугацаанд Олон улсын олимпын хороо, Хятад улсын хамтын ажиллагааг ахиулахад оруулсан чухал хувь нэмрийг Хятад улс өндрөөр үнэлж,Ши Жиньпин дарга Томас Бах болон Олон улсын олимпын хорооны ажлыг ч маш өндрөөр үнэлж байна.Азийн өвлийн спортын IX наадам "Хятадын онцлог, Азийн хэв маяг, гайхалтай үзүүлбэр" бүхий мөс, цасан спортын өндөр зэрэглэлийн төрлөөр амжилттай болж өндөрлөлөө.Хятад улс спортын хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, олон улсын олимпын үйл хэрэгт идэвхтэй оролцсоор ирсэн бөгөөд Хятад улс Олон улсын олимпын хороотой олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж,олимпын спортын хөгжлийг хамтдаа ахиулж, дэлхийн энх тайван, эв нэгдэл, хөгжил дэвшлийг ахиулахад шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна”.

Томас Бах Харбин хотод болсон Азийн өвлийн спортын IX наадам бүрэн дүүрэн амжилттай болсонд баяр хүргэж, Олон улсын олимпын хороог удаан хугацаанд дэмжиж ирсэн Хятад улсад талархал илэрхийлээд“Олон улсын олимпын хороо Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон талт үзлийг хамтаар дэмжин, олимпын үйлсэд улам их амжилт гаргахыг хүсэж байна” гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл