solongonews
Дин Шюэшян Нидерландын Гадаад хэргийн сайдтай уулзав
2025-05-23 10:44
Дин Шюэшян Нидерландын Гадаад хэргийн сайдтай уулзав

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 5-р сарын 22-ны өдөр Нидерландын Гадаад хэргийн сайд Каспар Фельдкамптай уулзав.

Дин Шюэшян хэлэхдээ, Дарга Ши Жиньпин Нидерландын хаан Виллем Александр болон бусад удирдагчидтай олон удаа уулзаж, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг заажээ. Хятад, Нидерланд бол дэлхийн чухал эдийн засаг бөгөөд нээлттэй, ажил хэрэгч, иж бүрэн хамтын ажиллагааны түнш юм. Хятад улс Нидерландтай найрсаг харилцаагаа үргэлжлүүлж, бие биенийхээ амин чухал ашиг сонирхол холбоотой  асуудалд анхаарал хандуулж, чухал салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талт худалдааны систем болон олон улсын эдийн засаг худалдааны дэг журмыг хамгаалж, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна. Нидерланд цаашид бүтээлч үүрэг гүйцэтгэж, Хятад, Европын холбооны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд улам их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэв.

Каспар Фельдкамп хэлэхдээ, Өнөөгийн олон улсын байдал сорилтоор дүүрэн байна. Нидерланд, Хятад хоёр орон яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх нь онцгой чухал юм. Нидерланд Хятад улсыг чухал түнш гэж үзэж, Хятад улстай иж бүрэн солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талын сорилтыг хамтдаа даван туулж, чөлөөт худалдааг хамгаалахад бэлэн байна гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл