solongonews
Дарга Ши Жиньпин Хятадын Сансар аяллын хэрэгслийн хөдөлгүүр машины компанид чухал заавар өгөв
2016-08-29 17:00
Ши Жиньпин Хятадын Сансар аяллын хэрэгслийн хөдөлгүүр машины компани байгуулагдсанд чухал заавар өгөв. Сансрын тээврийн хэрэгслийн хөдөлгүүр машин болон хийн турбингийн бие даан судлан хөгжүүлж үйлдвэрлэх ахицыг түргэтгэх хэрэгтэй

        Хятадын Сансрын тээврийн хэрэгслийн хөдөлгүүр машины компани байгуулагдсан их хурал 8 дугаар сарын 28-ны өдөр Бээжин хотод боллоо.

        ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал заавар өгч, Хятадын Сансрын тээврийн хэрэгслийн хөдөлгүүр машины компанийг байгуулах тухай Намын Төв Хорооны шийдвэр бол улс орноо баяжуулан цэрэг армиа хүчирхэгжүүлэх гэсэн стратегийн өндөрлөгөөс төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, Сансрын тээврийн хэрэгслийн хөдөлгүүр машины аж үйлдвэрийн тогтолцооны өөрчлөлтийг ахиулах талаар авч буй чухал арга хэмжээ болно гэж онцлов.

        Ши Жиньпин онцлохдоо: - Та бүхэн өөрийн эрхэм зорилгоо ойлгон таньж, улсын ашиг тусыг тэргүүн байранд тавьж, цэрэг ардын хэрэглээг уусган хөгжүүлж, шинийг санаачлан, өөрчлөлт хийж, сансрын тээврийн хэрэгслийн хөдөлгүүр машин болон хийн турбинг бие даан судлан хөгжүүлж, үйлдвэрлэхийн зэргэцээ Хятад улсыг сансрын тээврийн том улс болгон бүтээн байгуулах тал дээр гарамгай ажиллах хэрэгтэй гэсэн байна.   

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл