solongonews
Ши Жиньпин дарга Америкийн Калифорни мужийн даргатай уулзав
2017-06-06 22:12
Хятад улсын дарга Ши Жиньпин 6 дугаар сарын 6-ны өдөр Ардын Их Хурлын танхимд Америкийн Калифорни мужийн дарга Жерри Браунтай уулзсан байна.

  Дарга Ши Жиньпин:

- Хятад, Америк хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа олон бэрхшээлийг даван туулж, хоёр орны ард түмэнд асар их үр өгөөж хүртээсээр ирсэн бөгөөд Ази номхон далайн бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд тус дэм үзүүлсээр ирсэн юм. Хятад улс энх тайван, нээлттэй, ногоон хөгжлийн замыг баримтлах болно. Шинэ нөхцөл байдалд хоёр оронд солилцоо, хамтын ажиллагааны салбараа өргөтгөх өргөн уудам оройн зайтай юм гэсэн байна.

Жерри Браун:

- Калифорни муж Хятад улстай уламжлалт найрамдлаа нандигнадаг бөгөөд урт хугацааны турш тус хотын захиргаа Хятадын орон нутгийн захиргаатай яриа хэлэлцээр, хамтын ажиллагаа өрнүүлсээр ирлээ. Калифорни муж "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг өндрөөр сайшааж байгаа бөгөөд идэвхтэй оролцоход бэлэн байна гэж хэлэв.
 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл