solongonews
Дин Шюэшян Хайнаньд ажиллав
2025-03-26 10:45
Дин Шюэшян Хайнаньд ажиллав

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 03-р сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд Хайнаньд ажиллав. Дин Шюэшян онцлохдоо:

- Бид ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн чухал үгийн үзэл санааг тууштай хэрэгжүүлж, Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг  дэмжиж, Хайнаний чөлөөт худалдааны боомтыг шинэ эриний Хятадын гадаадад нээлттэй байдлыг дайчлах чухал гарц болгохын тулд хичээн ажиллах ёстой гэж хэллээ. 

Дин Шюэшян Хайнаний нийгмийн удирдлагын мэдээллийн платформ, Хайкөү Мейлан нисэх онгоцны буудлын боомт, Шиньхай боомт "Хоёр дахь шугамын боомт"-оор хүрч, хилийн үйл ажиллагааны бэлтгэл ажилтай танилцсан ба хяналт шалгалтын загварыг сайжруулах, барилга байгууламж, тоног төхөөрөмжийг бэхжүүлэх нөхцөл байдлыг ойлгосон байна. Дин Шюэшян:

- Хайнаньд Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг аажмаар эрэлхийлж, тууштай ахиулахыг дэмжих нь Ши Жиньпинээр төв болгосон Намын Төв Хорооноос гаргасан стратегийн чухал шийдвэр юм. Энэ жил Хайнань чөлөөт худалдааны боомтын үйл ажиллагааны чухал жил. Үйл ажиллагааг жигд, эмх цэгцтэй, ямар ч алдаа гаргахгүй, эхний шатанд ялалт байгуулахын тулд бид бүх бэлтгэлийг хатуу, нарийвчилсан байдлаар хийх ёстой гэж хэлэв.

Дин Шюэшян Хайнаний худалдааны салбарын сансрын хөөргөх төвд хүрч, пуужин хөөргөх талбайн төлөвлөлт, бүтээн байгуулалт, ашиглалтын менежментийг судалж, аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлэн, санал хүсэлтийг нь сонсов. Дин Шюэшян:

- Худалдааны салбарын сансрын нислэгийн хөгжил өргөн ирээдүйтэй, бид үндэсний шинэ тогтолцооны давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж, үндсэн гол технологийн судалгаа, хөгжлийг түргэсгэж, инновац болон шинжлэх ухаан технологийн ололтыг өөрчлөх, хэрэглэх ажлыг эрчимжүүлж, худалдааны салбарын сансрын хүчин чадлыг сайжруулан, зардлыг бууруулахад тус дэм үзүүлэх ёстой. Бүх үйл явцын туршид эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналтыг бэхжүүлж, аюулгүй байдлын өндөр түвшинд худалдааны салбарын сансрын өндөр чанартай хөгжлийг хангах ёстой гэж хэлэв.

Дин Шюэшян мөн Вэньчан хотын Ляньдүн дунд сургуульд хүрч, хөдөөгийн суурь боловсролтой танилцаж, багш, сурагчидтай халуун яриа өрнүүлэв. Дин Шюэшян:

- Албан журмын боловсрол, хот хөдөөгийн уялдаа холбоог чанартай, тэнцвэртэй хөгжүүлэх, хөдөөгийн багш нарт анхаарал халамж тавьж, сургуулийн стандарт бүтээн байгуулалтыг чангатгаж, сургуулийн нөхцөлийг сайжруулан, хүүхдүүдэд чанартай боловсрол, эрүүл, аз жаргалтай өсөх боломжийг олгох ёстой гэж хэллээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл