solongonews
Ши Жиньпин Вьетнамын Ханой хотын нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараав
2025-04-14 15:31
Ши Жиньпин Вьетнамын Ханой хотын нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараав.

Ши Жиньпин бичгээр хэлсэн үгэндээ, Вьетнамын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам болон Вьетнамын Ерөнхийлөгч Луонг Куонг нарын урилгаар, миний бие Вьетнамд дөрөв дэх удаагийн төрийн айлчлалаа эхлүүлж байгаадаа баяртай байна. Ханойд хүрэлцэн ирэхдээ би Хятадын Коммунист нам, Хятадын засгийн газар болон Хятадын ард түмний нэрийн өмнөөс ах дүү Вьетнамын Коммунист нам, Вьетнамын засгийн газар болон Вьетнамын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны ерөөлийг дэвшүүлье.

Энэ жил Вьетнамын Коммунист нам байгуулагдсаны 95 жил, Вьетнам улс байгуулагдсаны 80 жил болон Өмнөдийг чөлөөлсний 50 жилийн ой тохиож байна. Вьетнамын Коммунист нам ард түмнээ нэгтгэн удирдаж, нам болон улс байгуулах үеийн "хоёр зуун жилийн зорилт"-ын дагуу тогтвортой урагшилж, ард түмний амьжиргааны түвшин тасралтгүй дээшилж, олон улсын болон бүс нутгийн нөлөөлөл тасралтгүй нэмэгдэж, социалист аж үйлдвэржилт, орчин үеийн шинэчлэлийн гайхалтай амжилтад хүрсэн байна. Үүнд Хятад улс маш их баяртай байна. Нөхөр То Лам тэргүүтэй Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны хүчтэй удирдлаган дор, Вьетнам улс өөрийнхөө нөхцөл байдалд тохирсон социалист замаар замнаж, Вьетнамын Коммунист намын 13-р их хурлаас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай биелүүлж, Вьетнамын Коммунист намын 14-р их хурлыг амжилттай угтан авч, нам ба улс орны бүтээн байгуулалтын талаар тасралтгүй шинэ нөхцөл байдал бий болгоно гэдэгт итгэлтэй байна.  

Хятад, Вьетнам бол уул усаараа холбогдсон социалист хөршүүд бөгөөд стратегийн ач холбогдол бүхий хувь заяаны нэгдмэл цогц болох юм. Үндэсний тусгаар тогтнол болон эрх чөлөөний төлөө тэмцсэн гайхамшигтай он жилүүдэд, хоёр тал мөр зэрэгцэн тэмцэж, бие биенээ дэмжиж, "Вьетнам-Хятадын гүн гүнзгий найрамдал, харилцан нөхдүүд мөртөө ахан дүүс"-ийн гүн зузаан найрамдлыг бий болгосон юм. Улс орныхоо нөхцөл байдалд тохирсон социалист замыг эрэлхийлэх явцад, хоёр тал бие биенээсээ суралцаж, гар нийлэн хамтдаа урагшилж, социалист системийн гэрэлт ирээдүйг дэлхий нийтэд харуулсаар байна. 2023 онд би Вьетнамд хийсэн төрийн айлчлалын үеэр, стратегийн ач холбогдол бүхий Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогц нь хоёр нам болон хоёр орны харилцааг удирдан шинэ шатанд гаргахыг хоёр тал мэдэгдсэн юм гэжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл