solongonews
Ядуурлаас ангижруулах ажлын үнэлгээний тайланг сонсов
2017-04-01 10:18
ХКН-ын Төв Хорооны улс төрийн товчооны ажлын хурал энэ сарын 31-нд болж, муж, орон нутгуудын 2016 оны ядуурлаас ангижруулах ажлын үнэлгээний тайланг хүлээн авч сонсоод, тус ажлын салбарт шинэ шаардлага тавьсан байна.

 ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг удирдсан юм. Ядуурлаас ангижруулахыг нам төрөөс өөрийн ажлын чухал хэсэгт тавьдаг. Намын 18-р их хурлаас 2020 он гэхэд бүх талаар чинээлэг нийгэмд шилжих зорилтыг тогтоосон. Энэ зорилтыг биелүүлэхэд ядуурлаас ангижруулах ажил хамгийн бэрхшээлтэй юм. Энэ зорилтыг биелүүлнэ гэж намаас ард түмэндээ хандан амласан болохоор ядуурлаас ангижруулах ажлыг ягштал биелүүлж, ажлын тайлангийн тогтолцоо, хариуцлагын тогтолцоо, ажлын үнэлгээ шалгалтын тогтолцоог тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй гэж хурлаар зааварчилсан байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл