solongonews
Санаа нэгдэн манахад найман мянган газар амгалан
2017-01-23 11:53
ХКН-ын ӨМӨЗО-ны Намын Төлөөлөгчдийн Х Хурлаар ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Өвөр Монголд ажиллах үеэр хэлсэн үгийн чухал утга учраар удирдах үзэл санаа, үйл ажиллагааны чиг хандлага болгож, улсынхаа умардын амар тайван байдлыг бэхжүүлэхэд нэг хормыг ч сулруулж болохгүй гэж чухалчлав.

Хүчээ нэгтгэж, эрэлхэгээр урагшилнам. Өвөр Монголын бүхий л үндэстний 25 сая гаруй ард иргэд ханцуй шамлан хичээн ажиллаж, гэр орноо сайн сахиж, улсын умард хилээ сайн манан, Өвөр Монголын үндэстнүүдийн сайн сайхан оюун санааны гэр орноо сайтар сахина.

Сүр жавхлант умард хилээ, агуу улсын минь амар тайван байдлыг цогцлоном!

Гэр өрхөө сайн сахиж

Хятад улсын том гэр бүлийн хайр халамжаар

Амар амгалан, тайван хүчирхэг хүчийг нягтруулна

Хянган аймгийн өвөл хүйтэн гэдэг нь аргагүй. Алдарт сумын үндэстний бүжгийн багийн дасгал танхимд, бүжигчдийн уран хөдөлгөөн, гайхамшигт зохиомж нь хүмүүсийн сэтгэлийг гэгэлзүүлнэ. Бүжгийн дасгалаа хийж байсан тус багийн дарга Фэн Ин: “ӨМӨЗО үүсгэн байгуулагдсан 70 жилийн ойд зориулан бид ард түмэндээ бэлэг барихаар өвөрмөц онцлог бүхий андай бүжгээ шимтэн дэглэж байгаа маань энэ юм” гэлээ.

Хянган аймаг нь Хятад улсын үндэстний ажлын түүхэнд онцгой байр суурьтай байдаг. 1947 оны 5 дугаар сард ХКН-ын удирдлага дор ӨМӨЗО-ны Засгийн газар энд шаваа тавьсан. 2014 оны 1 дүгээр сард дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллахдаа сонгосон хамгийн эхний газар бол даруй Хянган аймаг болно. 2016 оны 10 дугаар сард Хятад улсын Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлөөс Хянган аймгийг албан ёсоор “Хятад улсын үндэстний эв нэгдлийн дэвшлийг хөгжүүлэх үйл ажиллагааны үлгэр жишээ үзүүлэх аймаг”-аар өргөмжлөв.

70 жилийн турш үндэстний орны өөртөө засах дүрэм нь Өвөр Монголын эдийн засаг нийгмийн хөгжил цэцэглэлтийн чухал дүрмийн баталгаа болсон байна. Үндэстнүүдийн ард түмэн энэхүү хөрсөнд хөгжлийн үр өгөөжийг хамтдаа хүртэж, “Гурван салж болшгүй”, “Таван мэдрэхүй” үзэл санаа нь үндэстнүүдийн ард түмний сэтгэл зүрхэнд үлджээ. Үндэстнүүдийн дарга олон түмэн үндэстний эв нэгдэл нь хөгжил дэвшлийн суурь чулуу гэх хамтын итгэл зоригийг бүрдүүлэв.       

Олон жилийн турш ӨЗО-ны үндэстний орны өөртөө засах дүрмийг баримтлан сайжруулж, 500 шахам орон нутгийн хууль тогтоолыг тогтоож батлан зөвшөөрчээ. Малчдын орлогын нэмэгдлийг ахиулах, монгол үг хэл үсэг бичгийг сурч хэрэглэх зэрэг аль болох олон бодлого зохицуулалт арга хэмжээг тогтоож, дүрмийн талаас үндэстний цөөнхийн олон түмний байдлыг таних эрх, оролцох эрх болон хөгжлийн эрхийг батлав. Энэхүү халуун хөрсөнд аж төрж байгаа хүмүүс, үндэстнүүд хамтдаа нэгдэн урагшилж, хамтдаа цэцэглэн хөгжихийн ухагдахууныг хэнээс ч илүү ойлгож мэдэх нь лавтай бөгөөд цаг ямагт сахин бараалж харилцан хамтрах жаргалтай амьдарч, цаглашгүй баяр баясгалантайгаар алс ирээдүйгээ бараалнам.

Цагаан сар удахгүй тохиох гэж байгаад зориулан Шилийнгол аймгийн 84 настай малчин Мажиг телевизээр дарга Ши Жиньпинийг дурсан ярихдаа: “Тэр жил Ши Жиньпин дарга ирэхэд манай баг цахилгаан нэвтрээгүй, зам ч нэвтрээгүй байсан. Малчид явж суухад туйлын амаргүй байсан. Одоо цахилгаан нэвтэрсэн, зам ч сайхан болж, үхэр хонио худалдахад тун хялбар болсон. Энэ жил манайх бас нэг машин авсан” гэж Мажиг гуай ярив.

Чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэхэд үндэстний цөөнхийн нэгийг ч орхихгүй! Хил хязгаар орноо хүчирхэгжүүлж ардаа баяжуулах ажиллагаа, хүн ам харьцангуй цөөн үндэстний хөгжил, үндэстний цөөнхийн үйлсийн хөгжлийг дэмжих 3 тусгай төрлийн төлөвлөгөө тогтоосон нь Өвөр Монголын төвлөрсөн онц хүндрэлтэй газар орон болон үндэстний цөөнх төвлөрсөн тойргийг ядуурлаас ангижруулахаар гол болгож, бүх орны шинээр нэмэгдсэн эдийн засгийн ядууг дэмжих хөрөнгө мөнгөний 60 хувиас дээшихийг үндэстний цөөнхийн төвлөрөн суурьшсан газар орны хөгжилд ашиглажээ.

      Хүчтэй их хөрөнгө мөнгөний дэмжлэг болон бодлого зохицуулалт халамжлал нь хүмүүст маш их зоригжуулал болсон байна. “Арван хоёрдугаар таван жил”-ийн хугацаанд Өвөр Монгол хил хязгаарын хошуу хотын ердийн чанартай шилжүүлж тооцоо хийх хөрөнгө мөнгийг 35.052 тэрбум юанийг байрлуулж, эдийн засгаас тусгай төрлийн ядуурлыг тэтгэх хөрөнгө мөнгийг 973.8 сая юань оруулжээ. Хятад улсын Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Эдийн засгийн яам, Хөгжил өөрчлөлтийн зөвлөлөөс Өвөр Монголын хил хязгаар орноо хүчирхэгжүүлж ардаа баяжуулах ажиллагааны хөрөнгө мөнгийг нийт 1,2 тэрбум гаруй юань буулгаж, хил хязгаар орны эдийн засаг нийгмийн хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүлжээ. Өөртөө Засах Орон бас үндэстний боловсролын бүх төрлийн тусгай төрлийн хөрөнгө мөнгийг 2 тэрбум юанийг байрлуулан, монголоор хичээллэж байгаа бүх сурагчид цэцэрлэгээс ерөнхий боловсролын сургууль хүртэл сургалтын төлбөргүй хичээллэх болжээ.

Гар гараа холбон зүрх сэтгэлээ зориулсан хайр халамж нь хүмүүсийн сэтгэлийг дулаацуулна. Өвөр Монгол тусгай төрлийн төлөвлөгөөг тогтоож, үндэстний цөөнхийн шилдэг боловсон хүчийг хүмүүжүүлж, сонгон дэвшүүлж ажиллуулжээ. Үндэстний цөөнхийн ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч, УТЗЗ-ний гишүүн тус бүр бүх орны ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч, УТЗЗ-ний гишүүний 38 хувь болон 37 хувийг эзэлж, үндэстний цөөнхийн төрийн албан хаагч бүх орны төрийн албан хаагчийн ерөнхий тооны 32 хувийг эзэлжээ. Энэ нь үндэстний цөөнхийн хүн ам бүх орны ерөнхий хүн амд эзлэх харьцлаас илэрхий өндөр байдаг. 1984 оноос эхлэн Өвөр Монгол нь жил бүрийн 9 дүгээр сарыг үндэстний эв нэгдэл дэвшлийн ажиллагааны сараар тогтоож, 8 удаа бүх орны үндэстний эв нэгдэл дэвшлийг хөхүүлэх их хурал хуралдуулж, 1580 тэргүүний олон нийтэд 2192 тэргүүний хувь хүн ӨЗО-ны хөхүүлэл сайшаалыг хүртжээ. 163 олон нийт, 160 хувь хүн Төрийн явдлын хорооны хөхүүлэл сайшаалыг хүртээжээ. 5 нэгжийг улсын Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлөөс Хятад улсын үндэстний эв нэгдлийн дэвшлийг бий болгох үйл ажиллагааны үлгэр жишээ үзүүлэх нэгжээр нэрийдэж, 65 нэгжийг ӨЗО-оос ӨЗО-ны үндэстний эв нэгдлийн дэвшлийг бий болгох үйл ажиллагааны үлгэр жишээ үзүүлэх нэгжээр нэрийдэж, Хянган аймгийг улсын Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлөөс Хятад улсын Үндэстний эв нэгдэл дэвшлийн жишээ үзүүлэх аймгаар тогтоожээ. 2016 оны зун Хөлөнбуйр хотод хүнд ноцтой ган болов. ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жихэн хуучин Барга хошууны Эвенк үндэстний сумын Мөнгөннуур багийн гамшигт өртсөн ардыг тохинуулж, малчин Мижиддоржийн гэрт анхилам цайны үнэрийг үнэртээд дарга Ли Жихэнд гэртээ байгаа шиг дотно санагджээ. Тийм ээ, сүүтэй цай ээж шиг халуун дулаахан, сүүтэй цай нутаг шиг ээлтэй дотно билээ. Сүүтэй цайны үнэр анхилсан нутагт хүмүүс үндэстний эв нэгдлийг өөрийн нүдний цөцгий шиг хамгаалдаг. Үндэстний эв нэгдлийг өөрийн амь наснаасаа илүү эрхэмлэдэг. Үндэстнүүдийн ард түмэн эрчилсэн дээс шиг нягтарч улсын хил хязгаарыг хамтдаа хамгаалж, зол жаргалтай амьдралаа хамтдаа цогцлож байна.

 

Хилээ хамгаалж, нам засаг, цэрэг цагдаа, ард иргэд хамтдаа хил хязгаарын аюулгүй байдлыг батална.

 

Хөхөө өвөл Рашааны хүйтэн салхи хавирга нэвтэлсэн хилийн шугам дээр хангинам идлэг дайчдын дуу цасан шуургыг нэвтлэн уянгална.

- Хянган даваа мөнгөн хуяг хэдэрлээ, хил хязгаараа хамгаалахаар зэвсгээ чанга атгана. Тэнгэрийн хязгаарт өлзийт үүл эвхрэлдэж, тэргүүлэгч минь бидний дэргэд ирлээ.

Энэ бол Хятад, Монголын хилийг сахин хамгаалж байгаа Гурвалжин-Уулын харуулын газрын Өвөр Монголын цэргийн дүүргийн хилийн хамгаалалтын нэгэн хорооны байлдагчийн тойрон цагдахдаа дуулсан дуу болно. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энд ажилласны дараа эндхийн дарга байлдагчид өөрсдөө зохиосон “Тэргүүлэгч бидний дэргэд ирлээ” гэх дуу тун удалгүй дамжигдан дуулагдаж эхлэв.

Зааварлагч Дөү Хунбин коридорт өлгөсөн зургуудыг заагаад:

- Эдгээр гэрэл зураг бол Ши Жиньпин дарга бидний хамт харуул зогссон, хамт хоол идсэн, хамт гэр бүлийн тухай ярилцсан сэтгэл догдлуулах агшнууд юм хэмээн танилцуулна.

- Дарга хөр цасан дундуур өөдөөс минь инээмсэглэсээр ирж надтай гар барьсан үеийн байдлаа эргэцүүлэх болгон бүх бие дуусашгүй хүч чадалтай болж илчлэгдэнэ гэж хэлсэн Ли Чанюэ өөрөө “нисэгч” цолтой болсон байлаа. Шилдэг байлдагчаар батлан хүргэгдэж сургуульд орсон Жан Вэй амралтын хугацаандаа харуулын газартаа ирээд Ши Жиньпин даргатай хамт харуулд зогссон том зургийн өмнө зогсоод:

- Хоёр жилийн дараа дахин Гурвалжин-Уулын харуулын газартаа буцаж ирнэ. Хятад улсын аюулгүй байдлыг батлахын төлөө үргэлжлэн харуулд зогсоно гэж тангарагласан билээ.

Ши Жиньпин даргын хайр халамж, хүнд найдварыг сэтгэлдээ өвөрлөн, гол мөрний хөвөөнөөс ой шугуй хүртэл, өргөн уудам талаас говийн элсэрхэг цөл хүртэл, дарга байлдагч нар:

- Удирдагчаа хүрээлэн хамгаалж, цэрэг ангийн байгуулалтаа бүх талаар чангатгаж, улсаа хамгаалах, хилээ хамгаалах үүрэг хариуцлагаа илүү үр дүнтэй гүйцэтгэнэ гэж хангинатал тангараглана.

“Амь насны хориотой орон”-ыг сахин хамгаалдаг Тойгийн шил хилийн цагдаагийн алба, хил хязгаарт өнөд нойрссон “Амраг мод”-ны доорх баатар сумын дарга Ли Шян-Энь, хилээ хамгаалахын төлөө 11 жил цөхрөлгүй зүтгэсэн Ду Хун зэрэг олон олон хилийн хамгаалагч амь нас, үнэнч шударга сэтгэлээрээ “болд хэрэм, төмөр хана”-ыг цогцлов.

Өвөр Монгол бол Хятад улсын “умардын их хаалга”, нийслэлийн “баталгаат гол” мөн. ӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн хэлэхдээ:

- Нийгмийн эрх тэгш, аюулгүй байдлыг хамгаалан, тогтуун гэх тэргүүн хариуцлагыг бүх талаар хэрэгжүүлэн, Хятад улсын хил хязгаарын амар тайван, аюулгүй байдлыг батална гэжээ. Цэрэг ард нэгдэн, цэрэг анги засгийн газар хамтран сахиж, Өвөр Монголын нам засаг, цэрэг цагдаа, ард иргэд хамтдаа хилээ засаж, “хөндлөнгөөр хөвөөнд нь хүртэл, уртаар үзүүрт нь тултал, нууц мэдээлэл харилцан нэвтэрсэн, байгалийн баялгийг хамтдаа эдлэх, хамтдаа сэргийлж хамтдаа засах, хамтдаа эзэмшиж, хамтдаа удирдах” хүчирхэг их хүчийг бүрдүүлэв.

 

 

Алшаа аймгийн Жимэн гурван үеэрээ 60 жилд хилээ хамгаалсан үлгэр дамжигдаж байжээ. 76 настай ахмад Жимэн 6 хүү, 1 охинтой. Хилийн хамгаалалтын сумын ангийн ойр хавийн 8 малчдын суурьшил, 30 гаруй малчид бүгд түүний хамаатан садан бөгөөд охин дүү нь ч цэрэг билээ.

Шинэ Барга Баруун хошууны Ар Хашаат суурингийн малчин Сэргэлэнгийн монгол гэр Хятад, Монголын хилийн шугамаас хоёрхон километр зайтай байрлаж, тэдний монгол гэр бол даруй “харуулын газар” болох бөгөөд Сэргэлэн ч “харуулын цэрэг” билээ. 514.36 километр хилийн шугамтай Шинэ Барга Баруун хошуу нь Өвөр Монголын цорын ганц Орос, Монгол хоёр улстай хиллэж байгаа хил хязгаарын хошуу бөгөөд хилийн аюулгүй байдлыг хамгаалах хамгийн өмнөх эгнээ билээ. Сэргэлэнгийнхтэй адилхан монгол гэрийн харуулын газар болон түүнтэй адил малчин цэрэг 100 гаруй бий. Нэг монгол гэр нь нэг харуулын газар бөгөөд мянган газрын хилийг хамгаална. Малчин нэг бүр нэг харуулын цэрэг бөгөөд Хятад улсынхаа төлөө харуулд зогсоно. Амар амгалан Өвөр Монголын бүтээн байгуулалтыг чангатгаж, ӨЗО-ны үндэстний эв нэгдэл, нийгмийн амар тайван байдал, хил хязгаарын амар тайван байх сайн сайхан нөхцөл байдлыг эрчимтэй бэхжүүлэн хөгжүүлжээ. Нийгмийн амар тайван, аюулгүй байдлыг хамгаалах ажил 14 жил дараалан Төвийн Нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах албаны шилдэг үнэлэлтийг хүртжээ. Ажлын хир бүтэмж илэрхий, нийгмийн амар тайван байдал үргэлжлэн сайжирч, иргэдийн тайван сэтгэгдэл ба ханамжийн хэмжээ тасралтгүй нэмэгдэв. Өвөр Монголын 102 хошуу сум (хот, дүүрэг)-д ерөнхий засах төвийг байгуулж, үндсэн шатны аюулгүй байдлыг хамгаалах чадвар илэрхий дээшлэв. 502 хамт олон, 1484 хувь хүн Төвийн холбогдох яам зөвлөлийн өргөмжлөлийг хүртэж, Жан Жанбао, Гүө Эрлин, Хао Ваньжүн, Сүнь Фэнмин зэрэг тэргүүний хүний үлгэр жишээ тодорч, улс төр, хууль цаазын эгнээний бүтээн байгуулалтын үр дүн илэрхий.

Бугат хот нийт 100 сая гаруй юанийн хөрөнгө оруулж, камераар хянах систем байгуулж, иргэдийн аюулгүй байдлыг батлав. Шилийнгол аймаг нь дэлхийн бөмбөрцгийн байр тогтоолтын системд түшиглэж, цагдаад мэдүүлэх 6000 утас, 2000 хамтран сэргийлэх системийг “ажиллуулж”, сэргийлэлтийг биелүүлэв.

 

 

Энэ бол нэгэн гялалзсан амжилтын хуудас. Тусгай цэгцлэн засах ба системтэй цэгцлэн засах, ерөнхийлөн засах, хуулийн дагуу засах, эх үүслээс нь засахыг харилцан уялдуулан, Өвөр Монгол нь хот, хөдөө орон нутаг, шугуй, хил хязгаар орны босоо цогцын нийгмийн аюулгүй байдлыг сэргийлэн хамгаалах системийг байгуулав. “Дөрвөн шатаар цагдан хамгаалах”, “Есөн жижиг цагдаагийн ажил”, “Ухаалаг мэдээллийн ордны систем” зэрэг арга хэмжээ нь олон аймаг хотод тасралтгүй бий болов.

Тал нутгийн 110 /цагдаагийн албаны дугаар/, монгол гэртэй харуул, тал нутгийн харцгай төсөл, “дугуйлан”, отор нүүдэл цагдаагийн алба, цагдаа засгийн газар хамтран сэргийлэх зэрэг онцлогт цагдаагийн албыг бүрдүүлжээ. “Чоно бүргэд”, “Барга” онцгой байлдааны салбар анги нь террорист ажиллагааг эсэргүүцэж, аюулгүй байдлыг хамгаалах “хүчит нударга” болж, “хил хязгаараа бэхжүүлэх”, “хил хязгаараа хамгаалах”, “ариун дархан орон” цуврал тусгай ажиллагаа нь ард иргэдийн аюулгүй байдлыг баталж, эрүүл хөгжлийн орчныг бий болгов.

Шинэ оны эхэнд ӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн дээд түвшний амар амгалан Өвөр Монголыг бүтээн байгуулахад шинэ шаардлага дурджээ. Тухайлбал: Дэлхийн нөхцөл байдлын шинэ өөрчлөлт болон эдийн засгийн хөгжлийн шинэ нөхцөл байдалд идэвхтэй зохицож, нийгмийн зөрчлийг хянан шийдэх, улс төр, хууль цаазын эгнээний бүтээн байгуулалт зэрэг олон төрлийн ажлыг баттай сайн хийх хэрэгтэй. Нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах олон давхар, мэдээ мэдээллийн системийн бүтээн байгуулалтыг тасралтгүй шинэчилж, нийгэм нийтийн, хуулийн, ухаалаг, мэргэжлийн өндөр түвшнийг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.

 

Оюун санааны гэр орныг сайн сахиж, нийгмийн гол өртгийг үйл хэрэг болгож аюулгүй байдлыг чангатгана      

 

  “Би Алшаа нутагт өсөн бойжиж, өөрийн хүч чадлаараа нутаг усандаа өчүүхэн хувь нэмэр үзүүлж, Хятад улсдаа номин ногоон өнгө нэмэхийг хүснэ” гэж 1 дүгээр сарын 11-ний үдэш Алшаа аймгийн цагаан сарын тоглолтын үеэр Хятад улсын анхны боловсон гэр бүлийн алдрыг хүртсэн Төвбат халуун сэтгэлийн үгээр тухайн талбайн хүмүүсийн алга ташилтыг сонслоо. Эхнэрийн хамт 14 жил элсэн далайг ногоон бүрд болгосон гайхамшиг нь хүн бүхний сэтгэлийг догдлуулсан юм. Ард иргэд итгэл бишрэлтэй бол улс орон хүч чадалтай. Нэг үндэстэн, нэг улсын хамгийн гүн хүч бол хүмүүсийн хамтдаа мэдэрдэг гол өртгийн үзэл болно. ӨМӨЗО-ны Намын Төлөөлөгчдийн Х Их Хуралд Хятадын хүсэл болон Нийгэм Журмын гол өртгийн үзлийг баримталж, хамтын ойлголтыг нягтруулж, хүч чадлаа хамтруулж үндэстний үзэл санаа болон цаг үеийн үзэл санааг бадруулан, Хятад улсын хилийг хамгаалж, сайн сайхан амьдралаа хамтдаа цогцлон байгуулнам гэж хэлсэн байна. Тал газар, хөдөө орон нутаг, үйлдвэр, сургууль Өвөр Монгол минь Нийгэм Журмын гол өртгийн үзлийн байгуулалтыг зорилготой, системтэй, төрөл тэмдэг болгон бүрдүүлж, улс ардын сургалт, хувьсгалт соёлын уламжлал болон соёлын шинэ үүдэлт хөгжилд уусган, үндэстний бүлгэмдэл дэвшилт болон олон түмэнч чанартай оюуны бүтээн байгуулалтын ажиллагааг уусгав. Нүдэнд үзэгдэн гарт баригдаж, үгээр илэрхийлэн үйлдлээр биелүүлнэ. Бугат хотны “Хятадын хүсэл”-ээр гол болгон 158 талбай Нийгэм Журмын гол өртгийн үзлийн тухай хөдөө орон нутагт тайламж хийжээ. Үхай хот жиргээний олон нийтийн тавцан, интернэт холбооны мэдээллийг ашиглан сонин сэтгүүл, видео бичлэг, радио, сүлжээ зэрэг олон суртал ухуулгын байдлыг бүрдүүлэв. Хянган аймаг утга урлагийн ажилтан болон ардын урлагийг зохион байгуулж, “холбоо”-ны хэлбэрээр нийгэм журмын гол өртгийн үзлийн агуулгыг малчин тариачны сэтгэлд уустал дуулжээ. Сэтгэл зүрхэнд суугдаж, хууль дүрэмд хэрэгжүүлэв. Өөртөө Засах Орны эмэгтэйчүүдийн холбоо “Хамгийн гоё сайхан гэр бүл”-ийг шалгаруулж, Нийгэм Журмын гол өртгийн үзлийг хүмүүжүүлэх хүчийг нягтруулжээ. Хөххот, Манжуур, Үхай хотноо явуулсан “Боловсон итгэмжтэй аж ахуй”, “Боловсон худалдаачин”-ыг шалгаруулах ажил нь үнэнч итгэмжийн нийтлэг жишээг бий болгож, үнэнч итгэмжийн шинэ суртлыг ухуулна. Нийгэм журмын гол өртгийн үзлийн тал нутагт үндэслүүлэхийг ахиулжээ. Байлдааны гавьяаг тавантаа байгуулж, “Цэргээ хайрлах жишээч”, “Байлдааны жишээч цэрэг”-ийн яруу алдрыг олсон Тунляо хотын ахмад цэрэг 90 насны өндөрт гарсан Рен Миньдэ гуай үр хүүхдэдээ: “Нас жил ахисан боловч Намаа дагах итгэл бишрэл минь залуугаараа байсаар” гэлээ. Хатан голын журамт Ван Жиньчинь 150 гаруй усанд унагсдын амийг аварч: “Хүн аврахдаа огт хариу хүсээгүй, бусдад дэмжлэг үзүүлэх нь жаргалтай” гэлээ. Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн мянга гаруй сайн дурчууд 6 ахмадыг олон жил сайн дураараа харж хандаж, залуучуудын эвлэлийн төв хорооны “Хятад улсын зуун залуу сайн дурчуудын үйлчилгээний нэгж”-ийн алдрыг хоёр удаа оллоо. Говийг ногооруулсан Сүхээ үйлсээ дээдэлдэг жишээч Фан Жийвчуань, Хятад улсын үйлсээ дээдэлж зүтгэл үзүүлсэн жишээч Мядагмаа нар “Өвөр Монголын сайн хүмүүс”, “Хариуцлагаа гүйцэтгэж хүслээ тэргэлшүүлсэн” тэргүүний нийтлэг жишээ, “Ёс суртахууны жишээч” удаа дараалан шалгарсаар байна. Өвөр Монголын Өөртөө Засах Орны тав дахь удаагийн ёс суртахууны жишээчтэй хамт зураг авуулахад, Өөртөө Засах Орны намын дарга Ли Жихэн: “Урт хугацаанд Өвөр Монголын бүх газар орон салбар байгууллага нэгжийнхэн Хятадын уламжлалт ёсыг бадруулж, олон нийтийн ёс журмын байгуулалтыг ахиулж, цаг үеийн шинэ суртлыг хүмүүжүүлж, Өвөр Монголын нутагт ёс журмын байгуулалтын тэргүүний жишээч болжээ. Эдгээр ёс журмын жишээчийн эрхэм дээд суртал болон харамгүй хайр сэтгэл нь Өвөр Монголыг сэтгэл түрүүлж, идэвх хүчийг уламжилж, бүх нийгмийг урамшууллаа” гэж омог бадрдам хэллээ. Тал нутгийнхан дарга Ши Жиньпиний хүсэл найдварыг бат цээжилж, илүү их зориг гаргаж, чанга арга барил, бодитой үйл ажиллагаагаар харилцан туслалцан нэгдэн нягтарч, урагшилж, улсын хилийн амар амгаланг хамгаалах болно.

Найруулагч: Банди, Урьхан, Мөчир
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл