solongonews
Хань Жэн Сингапурын Ерөнхий сайдын орлогч Хэн Сви Киттэй уулзав
2025-03-27 09:37
Хань Жэн Сингапурын Ерөнхий сайдын орлогч Хэн Сви Киттэй уулзав

Хятадын дэд дарга Хань Жэн 03-р сарын 26-ны өдөр Бээжинд Сингапурын Ерөнхий сайдын орлогч Хэн Сви Киттэй уулзлаа.

Хань Жэн:

- Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятад, Сингапурын харилцаа тогтвортой, гүнзгий хөгжсөн. Дарга Ши Жиньпин болон Сингапурын удирдагчдын хийсэн цуврал уулзалтаар Хятад, Сингапурын харилцааг дараагийн шатанд хөгжүүлэх чиглэлийг онцолжээ. Хятадын хөгжил өөрчлөлт нээлтийн үр шимийг хүртлээ. Цаашид Хятад улс өндөр түвшний нээлттэй байдлыг тууштай баримталж, өндөр чанартай хөгжлийг ахиулах болно. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан хоёр орны хамтын ажиллагааны механизмын үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэж, олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Сингапурын бүх талын, чанартай, ирээдүйг харсан түншлэлийн харилцааг улам бүр хөгжүүлж, бүс нутаг, дэлхийн энх тайван, хөгжилд шинэ хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна гэж хэлэв.

Хэн Сви Кит Хятадын хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэллээ. Хэн Сви Кит:

- Өнөөгийн нөхцөлд талууд нээлттэй, хамтын ажиллагааг баримталж, олон талт механизмыг хамгаалах ёстой. Сингапур Хятадын хөгжлийн үйл явцад идэвхтэй оролцохыг хүсэж байна. Хятад, Сингапурын харилцааны ирээдүйн хөгжилд итгэл дүүрэн байна гэж хэллээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл