solongonews
Жао Лэжи Пак Бён Согийг хүлээн авч уулзав
2025-08-27 15:31
Жао Лэжи Пак Бён Согийг хүлээн авч уулзав

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи 8-р сарын 26-ны өдөр Бээжин хотноо БНСУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Пак Бён Согийг хүлээн авч уулзлаа.

Жао Лэжи хэлэхдээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мён нар хоёр орны стратегийн түншлэлийг шинэ түвшинд гаргах талаар чухал тохиролцоонд хүрч, харилцааны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон юм. Хятад улс харилцан хүндэтгэл, итгэлцлийг бэхжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг гүнзгийрүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаа болон ард иргэдийн солилцоог өргөжүүлэхэд бэлэн байна. Мөн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал БНСУ-ын Парламенттай хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Пак Бён Сог БНСУ хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгч, төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог тууштай хэрэгжүүлэн, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, ард иргэдийн ойр дотно байдлыг гүнзгийрүүлэн, хоёр орны харилцааг зөв чиглэлд ахиулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл