solongonews
Ши Жиньпин дарга Вьетнамын Ханой хотод хүрлээ
2025-04-14 16:50
Дарга Ши Жиньпин Вьетнамын Ханой хотод хүрлээ.

Вьетнамын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам болон Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Су Лин нарын урилгаар Хятадын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар өнөөдөр буюу 04-р сарын 14-ний үд дунд тусгай онгоцоор Ханой хотод хүрч,Вьетнам дахь төрийн айлчлалаа эхлүүлсэн байна.

Ши Жиньпин нисэх онгоцны буудалд бичгээр үг хэлж, Хятадын Коммунист нам, Хятадын засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс ахан дүүс Вьетнамын Коммунист нам, Вьетнамын засгийн газар болон Вьетнамын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөв.

Ши Жиньпин дарга:

- Энэ жил Вьетнамын Коммунист нам байгуулагдсаны 95 жил, Вьетнам улс байгуулагдсаны 80 жил болон Өмнөдийг чөлөөлсний 50 жилийн ой тохиож байна. Вьетнамын Коммунист нам Вьетнамын ард түмнийг улс орны бүтээн байгуулалт хийх, “хоёр зуун жилийн” зорилтод хүрэхэд нь удирдан чиглүүлж, олон улсын болон бүс нутгийн нөлөөллөө нэмэгдүүлсээр байгаа бөгөөд социалист аж үйлдвэржилт, орчин үеийн шинэчлэлийн гайхалтай амжилтад хүрсэн байна. Энэ жил мөнхүү Хятад, Вьетнам дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, "Хятад, Вьетнамын соёлын солилцооны жил" тохиож, Хятад, Вьетнамын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалт хөгжлийн шинэ боломжийг нээж байна. Миний бие энэхүү удаагийн айлчлалыг Вьетнамын удирдагчидтай хоёр нам болон хоёр орны харилцааны ерөнхий, стратеги, чиглэлийн асуудал, олон улсын болон бүс нутгийн хамтын нийгэмлэгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, Хятад Вьетнамын хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах шинэ төлөвлөгөөг хамтран боловсруулах талаар анхаарал хандуулахад бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл