solongonews
ГХ-ны дарга Ван И Хятад, Америкийн төрийн тэргүүний уулзалтын тухай танилцуулав
2017-04-08 21:19
Ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар дарга Ши Жиньпин 4-р сарын 6, 7-нд Америкийн Флорида муж улсын Мар-А-Лаго эдлэнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Хятад, Америкийн төрийн тэргүүний уулзалт хийлээ.

 Уулзалт өндөрлөсний дараа ГХЯ-ны сайд Ван И хэвлэл мэдээллийнхэнд уулзалтын талаар танилцуулсан юм. Ван И:

- Америкийн шинэ Засгийн газар ажлаа эхлүүлснээс хойш Хятад, Америкийн төрийн тэргүүн анх удаа уулзан ярьж байгаа нь энэ юм. Хоёр төрийн тэргүүн Хятад, Америкийн харилцаа, хамтдаа анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, олон чухал нийтлэг ойлголцолд хүрсэн уулзалт 7 цаг гаруй үргэлжилсэн юм. Хоёр тал энэ удаагийн уулзалтыг идэвхтэй, ихээхэн үр дүнтэй байлаа гэж үнэлж байна. Тус уулзалт Хятад, Америкийн харилцааны хөгжилд бүтээлч суурь тавьж, хоёр тал хамтран зүтгэх чиглэлийг заалаа  гэсэн байна.

Тэрээр цааш нь хэлэхдээ:

- Хоёр төрийн тэргүүн өөр өөрийн засаглалын үзэл баримтлал, гадаад, дотоодын бодлого, хөтөлбөрөө танилцуулж, ойлголцлоо нэмэгдүүлэн, урагштай ажлын харилцаа, хувийн сайхан нөхөрлөлийг бий болголоо. Хоёр тал үүнийг өндрөөр үнэлж байна гэж хэллээ.

Гадаад Харилцааны дарга Ван И:

- Хоёр тал Хятад, Америкийн харилцааны ерөнхий байдлыг авч хэлэлцэх үед Ши Жиньпин дарга болон Хятад, Америкийн харилцаа сайн байх нь хоёр орон, хоёр ард түмэнд төдийгүй дэлхий дахинд ч ашигтай юм. Хамтын ажиллагаа нь хоёр орны цорын ганц зөв сонголт гэж хэллээ. Дональд Трамп үүнтэй холбогдуулан:

- Америк, Хятад хоёр орон дэлхийн том орон болсны хувьд үүрэг хариуцлага хүнд юм. Хоёр тал чухал асуудлаар зөвшилцөн, зохицуулж, хамтдаа томоохон үйл явдлыг зохион байгуулж болно гэж хэллээ.

Хоёр тал хоёр орны дээд давхаргын хэлхээ холбооны төлөвлөгөөг зөвшилцсөн байна. Дарга Ши Жиньпиний урилгаар Ерөнхийлөгч Дональд Трамп энэ онд Хятад улсад төрийн айлчлал хийнэ. Хоёр орны ажлын багийн хамтын хүчин чармайлтаар айлчлалыг ихээхэн амжилтад хүргэхийг хоёр талд даалгалаа. Хоёр төрийн тэргүүн уулзах, утсаар ярих, захидал илгээх зэрэг арга замаар үргэлжлэн нягт холбоотой байхыг зөвшөөрлөө гэж Ван И танилцуулсан байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл