Макао эх орондоо буцаж ирсний 25 жилийн ойг тэмдэглэх хурал болон Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн 6 дахь засгийн газрын тангараг өргөх ёслол 12-р сарын 20-нд болов. ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин оролцож, чухал үг хэлэв.
Тэрээр хэлэхдээ, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн шинэ засгийн газар нээгдэж, нийгмийн бүх салбарыг удирдан, боломжуудыг ашиглаж, өөрчлөлт шинэчлэлтийг идэвхтэй хийж, үүрэг хариуцлагаа хүлээж, "Нэг улс хоёр систем"-ийн тогтолцооны давуу талыг илүү сайн ашиглаж, цаашид чанартай хөгжүүлэх шинэ байдлыг буй болгох ёстой. Энд би дөрвөн санал дэвшүүлэхийг хүсч байна:
Нэгд, эдийн засгийн олон талт хөгжлийг ахиулна;
Хоёрт, засаг захиргааны онцгой бүсийн засаглалын үр ашгийг дээшлүүлнэ;
Гуравт, гадаадад нээлттэй байх нэн өндөр түвшины тавцанг бий болгоно;
Дөрөвт, нийгмийн эв найрамдал, тогтвортой байдлыг түлхүү баталгаажуулах зэрэг болно гэжээ.
