
ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо 6 дугаар сарын 28-ны өдөр хурал зохион байгуулж, ХКН-ын хариуцлага нэхэмжлэх дүрмийг хянан хэлэлцэж баталлаа. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинхурлыг даргаллаа.
Хурал тэмдэглэхдээ, эрх тушаал бол хариуцлага, хариуцлага бол үүрэг мөн. Үнэнч шударга, цэвэр ариунаар ажиллах бол намаас удирдах боловсон хүчинд тавьж байгаа улс төрийн шаардлага мөн. ХКН-ын 95 жилийн хичээлзүтгэлээр олж авчирсан агуу их амжилт нь ХКН-ын гишүүдийн хариуцлагат сэтгэлийг бүрэн харуулж байгаа юм. ХКН байгуулагдсан 100 жилийн ойн үеэр чинээлэг нийгмийн бүх талаар бүтээн байгуулах, БНХАУ байгуулагдсан 100 жилийн үеэр Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхэд шат бүрийн намын зохион байгуулалт, ялангуяа удирдах боловсон хүчний үүрэг хариуцлага болон хариуцлагат сэтгэл зангилаа болж байдаг. Намынхаа төлөө санааширч, намын төлөө үүрэг хариуцлагаа гүйцэтгэх хэрэгтэй гэжээ.
Хариуцлага нэхэмжлэх дүрэм бол намаа бүх талаар засах хурц зэвсэг мөн, дүрэм нь намын дүрэмтэй нягт уялдаж, оршиж байгаа асуудалд чиглүүлэн, намын удирдлагыг баримтлахтай нягт уялдаж, намын байгуулалтыг эрчимжүүлж, намаа бүх талаар чанга засаж, намын сахилга батыг хамгаалж, намын цэвэр цэгц суртлын байгуулалт болон авилгатай тэмцэх ажлын тойронд хариуцлага нэхэмжлэх хэрэгтэй. Гол цогцын хариуцлага нэхэмжлэх, хяналтын хариуцлага нэхэмжлэхээр барахгүй, удирдлагын хариуцлагыг нэхэмжлэх хэрэгтэй. Хариуцлагыг намын шат бүрийн байгууллага, зохион байгуулалт, нэгдмэл фронт, улс төр хуульзүйн салбаруудад үүрүүлж, алдаа гаргавал заавал нэхэмжлэх, нэхэмжилбэл хатуу нэхэмжлэх дохио өгөх хэрэгтэй гэж хурал үзлээ.
