solongonews
Бү Шяолинь Алшаа аймгийн төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хуралд оролцов
2016-11-23 00:15
Бү Шяолинь Алшаа аймгийн төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хуралд оролцов.

Арван нэгдүгээр сарын 22-ны үдээс хойш ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны дарга Бү Шяолинь Алшаа аймгийн төлөөлөгчдийн багийн хамт хурлын илтгэлийг хянан зөвлөв.

Хурлаар төлөөлөгчид идэвхтэйгээр санал бодлоо хуваалцаж, илтгэлийн эргэн тойронд сануулга дурдав.

Бү Шяолинь төлөөлөгчдийн яриаг сонсож: - Ли Жихэн дарга Өөртөө Засах Орны IX ээлжийн намын хороог төлөөлөн хийсэн ажлын илтгэл нь үнэнийг баримтлан бодит зүйлийг эрхэмлэж, хүмүүсийг зоригжуулан урагшлуулж, дарга Ши Жиньпиний чухал ярианууд ба улсаа засаж, засаг барих шинэ ойлгогдохуун, шинэ үзэл санаа, шинэ стратегийн бодлогыг илрүүлж, Өвөр Монголын бодит байдалтай нийцэж, ирээдүйн 5 жилийн Өөртөө Засах Орны хөгжлийн том төсвийг зураглажээ. Энэ нь Өвөр Монголын одоо болон хойшдын нэг хэсэг хугацааны төрлийн үйл хэргийн хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөр болно. Илтгэлд дурдсан шинэ үзэл, шинэ шаардлага, шинэ төлөвлөлтийг хянамгай суралцан ойлгож, үзэл санаа ба үйл ажиллагаа Өөртөө Засах Орны намын хорооны шийдвэрт бодлого төлөвлөлт дээр үнэнхүү нэгдэх хэрэгтэй гэв.

Бү Шяолинь: - Орчин үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулахад хэлбэрийг өөрчлөх зэрэг дэв дэвшүүлэх нь гол дайралтын чиглэл болно. Хойшдын хөгжлийн явцад аж ахуйн хэлбэрээ өөрчлөхийг түргэтгэж, шинэ хэлбэрийн аж үйлдвэржилт, мэдээ мэдээлэл, хот суурин, мал аж ахуй тариалангийн орчин үеийн экологийн хөгжлийг уусган хоршиж, зохицуулан ахиулах хэрэгтэй гэв.

Бү Шяолинь чухалчилсан нь, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, хөгжлийг хүлээслэж байгаа механизмын асуудлыг шийдвэрлэж, Засгийн газар ба зах зээлийн харьцааг сайн шийдэж, Засгийн газрын үүрэг чадварыг түргэтгэн өөрчилж, хөгжлийн орчныг шилдэг болгох хэрэгтэй. Хөгжил болон байгаль орчны хамгаалалт хоорондоо зөрчилдөхгүй юм. Эхлээд бохирдуулж дараа нь засах замаар явж болохгүй. Зүй ёстой ашиглаж, байгалийн баялгийг арвилан ашиглах хэрэгтэй гэв.

Мөн тэрээр, бүх талаар чинээлэг нийгэмд орох замд нэг ч амьдрал буурай ард иргэдийг орхигдуулж болохгүй. Алшаа аймаг нийгмийн үйлсийн хөгжлийн түвшнээ цаашдаа дээшлүүлж, хамтран эдлэх хөгжлийн талд Өвөр Монголд туршлага, үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй гэв.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Өвөр Монголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл