solongonews
Ши Жиньпин Жянсү мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт онцлов
2025-03-05 23:43
Ши Жиньпин Жянсү мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт онцлов

3-р сарын 5-ны үдээс хойш ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин XIV сонгуулийн БХАТИХ-ын III чуулганы Жянсү мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт онцлов.

 Ши Жиньпин дарга хэлэлцүүлэгт оролцохдоо: 14-р таван жилийн төлөвлөгөөний хөгжлийн зорилтыг амжилттай биелүүлэхийн тулд эдийн засгийн томоохон мужууд манлайлах ёстой. Жянсү өөрийн үүрэг зорилтоо ухамсарлаж, шинжлэх ухаан, технологийн инноваци болон аж үйлдвэрийн инновацийн уялдаа холбоог ахиулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, гүн гүнзгий шинэчлэл, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулах болон үндэсний хөгжлийн томоохон стратегийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, бүх ард түмний хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих үлгэр жишээ болох хэрэгтэй гэж шаардав.

Жао Жяньжюнь, Шюй Гуанхүй, Жан Жюньжэ, Ли Шяона, Мяо Ханьгень, Кэ Жюнь зэрэг Жянсү мужийн  зургаан төлөөлөгч ногоон хөгжил болон нүүрстөрөгчийн хий бага ялгаруулах өөрчлөлт, хөгжлийг түргэтгэх, аж үйлдвэрийн шинжлэх ухаан, технологийн инновацийн төв байгуулах, анагаах ухааны  өөрчлөлтийн бүтээн байгуулалтыг дэмжих, эв найрамдалтай нийгмийг бүтээн байгуулах, уламжлалт үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, уламжлалт дуурийг хамгаалж, өвлүүлэн үлдээх зэрэг талаар үг хэлэв.

Эдгээр төлөөлөчийн яриаг сонссоныхаа дараа Ши Жиньпин дарга, засгийн газрын ажлын тайланг сайшааж байгаагаа илэрхийлээд, Жянсү тэргүүлэх үүрэг хариуцлагаа биелүүлж, улам олон шинэ амжилт бүтээнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл