solongonews
Ши Жиньпин үндэстний цөөнхийн урлагийн наадмын нээлтэд оролцлоо
2016-08-19 13:28
Ши Жиньпин үндэстний цөөнхүүдийн урлагийн наадмын нээлтэд оролцов.

Хятадын үндэстний цөөнхийн урлагийн V наадмын нээлт 18-ны орой Бээжингий Ардын Их Хурлын Танхимд болж, Ши Жиньпин, Ли Кэчян, Юй Жэншэнь, Лю Юүньшань зэрэг нам төрийн удирдагчид 3000 гаруй иргэдийн нээлтийн концертыг үзэж сонирхсон байна.

Нээлтийн концерт нь "Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлье" гол уриан дор болж, "эв нэгдэл", "хөгжил", "мөрөөдөл" гэсэн гурван хэсгээс бүрдэж, үндэстний болон цаг үеийн өвөрмөц онцлог, ХКН-ын XVIII их хурлаас хойших үндэстнүүдийн ард түмэн сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлох аугаа их итгэл зоригийг тусгасан байна.

Концерт эхлэхээс өмнө дарга Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид концертод оролцох уран бүтээлчидтэй уулзаж, дурсгалын зураг татуулсан байна. 

Найруулагч: Болор
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл