solongonews
Хятад түмний оюуны түшиг Их цагаан хэрмээ хамгаалж байна
2016-12-29 16:49
Өвөр Монголын Түүхийн дурсгалуудыг хамгаалах газраас зохион байгуулсан “ӨМӨЗО-ны нутаг дахь Их цагаан хэрмийг хамгаалах төлөвлөгөө”-ний тухай хэвлэлийн бага хурал энэ сарын 29-ний өдөр буюу өнөөдөр Өвөр Монголын Хэвлэл мэдээллийн албанд болж өнгөрлөө.

“Их цагаан хэрэм бол Хятадын ард түмний оюун санааны бэлэг тэмдэг” хэмээн БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлсэн байдаг. Хятадын нутаг дахь газар зүй ба соёлын өвөрмөц илэрхийлэл болсон Их цагаан хэрэм нь түүхийн урт аянд Хятадын ард түмний оюун санааны өмөг түшиг болсоор ирсэн билээ. Энэхүү үнэт түүхэн дурсгалаа хайрлан хамгаалж, үе үеийн хүмүүсийн харааг булааж, сэтгэлийн түшиг болгон уламжлах нь энэ үеийн хүмүүсийн үүрэг болоод байгаа аж. Ийнхүү Их цагаан хэрмийг хамгаалах бодитой төсөв төлөвлөгөөнүүд сүүлийн үед эрчимтэй хийгдэх болжээ.

Хурлын үеэр

Их цагаан хэрэмний нийт урт нь 21190 километр байдаг бол 7570 километр нь Өвөр Монголын нутагт байдгаараа Өвөр Монгол Их цагаан хэрэм байрлах чухал орноор барахгүй өнгөрүүлсэн цаг төр нь хамгийн олон, тархах цар хүрээ нь хамгийн өргөн зэргээрээ ч онцлог. Цаг төрийн хувьд Байлдаант улсын үеийн Жао, Янь, Чинь гурван улс болон Чинь гүрэн, Баруун Хань улс, Зүүн Хань улс, Умард Вэй улс, Умард Сун улс, Баруун Шя улс, Алтан улс, Мингийн төр зэрэг 11 түүхэн цаг үеийг туулж ирсэн бол тархах цар хүрээний хувьд Өвөр Монголын 12 аймаг хотын 76 хошуу сумыг сундалсан байдаг.

1987 онд НҮБ-ын БШУСБ-аас Их цагаан хэрмийг Дэлхийн өвд бүртгэн, 2015 онд БНХАУ-ын Төрийн зөвлөл Их цагаан хэрэмний сэдэвт тусгай хурлыг хийж, ӨМӨЗО-ны Засгийн газар “Бүс нутгийн хэмжээн дэх Их цагаан хэрмийг хамгаалах ажлыг чангатгах тухай санал”-ыг нийтэлж байв.

2016 онд Өвөр Монголын Түүхийн дурсгалуудыг хамгаалах товчооноос “ӨМӨЗО-ны нутаг дахь Их цагаан хэрмийг хамгаалах төлөвлөгөө”-г эхлүүлэв. Уг төлөвлөгөөг ерөнхий зүйл, үнэт өвийн тойм, үнэт өвийн өртөг, үнэт өвийн бүтэц, төлөвлөгөөний зорилт болон зарчим зэргийг багтаасан 16 талаар системтэй найруулжээ. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр дамжин Өвөр Монгол системтэй, зохион байгуулалттайгаар бүс нутгийн хэмжээн дэх Их цагаан хэрмийг бүх талаар хамгаалах болно. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл