
Энэ сарын 4-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Финляндын ерөнхийлөгч Саули Ниинисто, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар Финляндад төрийн айлчлал хийх бөгөөд АНУ-ын Флорида мужийн Мар-а-Лагод Хятад, Америкийн тэргүүн нарын уулзалт хийхээр тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордлоо.
Дарга Ши Жиньпинийг гэргий Пэн Лиюань, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн бодлого судлалын газрын дарга Ван Хүнин, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн нарийн бичгийн дарга нарын газрын дарга, Төвийн ерөнхий албаны дарга Ли Жаньшү, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэци нар дагалдан явлаа.
