Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын захиа илгээснийг Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн нээлтийн ёслолд оролцон баярын захиаг уншиж, үг хэлсэн байна.

Лю Яньдүн: - Энэ чуулга уулзалт НҮБ-ын ЮНЕСКО-гийн дүрэм хүчинтэй болсны 70 жилийн ойн үеэр болж байгаагаараа чухал ач холбогдолтой. Ши Жиньпин даргын баярын захиа Хятад улс музейн үйл хэргийг дээд хэмжээнд хүндэтгэн үзэж байгааг харуулж байгаа бөгөөд Олон улсын музейн салбарын солилцоо, туршлага солилцох зэргийг дэмжиж, хүн төрөлхтний соёлын дэвшилд хувь нэмэр оруулах болно гэж хэллээ.

Лю Яньдүн:
- Хятад улс хэдэн мянган жилийн соёлын уламжлалтай. Баялаг соёлын өв нь Хятадын үндэстнүүдийн соёлын генийг агуулж байдаг. Хятад улс музейг хөгжүүлэхийг улс орны соёлын стратегид оруулж, төлөвлөгөөгөө шилдэг болгон, чадавхийг нь боловсронгуй болгож, олон ургалч музейн системийг бүрэлдүүлсэн юм. Одоо Хятад улсад бүртгүүлээд байгаа музей 1949 оны үеийнхээс 223 дахин нэмэгдэж, жил бүр 20 мянга гаруй үзэсгэлэн ажиллуулж байгаа бөгөөд 700 сая гаруй үзэгчдийг хүлээн авч байна. Музей нь зөвхөн соёлын өвийг хадгалах, хамгаалах, судалгаа хийх, олон нийтэд таниулах байгууламж биш. Харин хүмүүсийн тал бүрийн хөгжилд үйлчлэх, ирээдүйд хандсан соёлын үйлчилгээ, боловсролын байгууллага болж, эдийн засаг, нийгмийн хөгжилд идэвхтэй үйлдэл үзүүлж байна гэж хэлсэн байна.
