solongonews
Хятад үгийг монгол хэлээр галиглах журам батлагдлаа
2017-06-15 17:22
Хятад үгийг монгол хэлээр галиглах журам батлагдлаа.

Монгол, Хятад хэлний орчуулагчдын холбоо хуралдаж, тус холбооны хэлэлцэн боловсруулж, батлуулсан "Хятад үгийг монгол хэлээр галиглах журам"-ыг энэ сарын 15-нд албан ёсоор зарлажээ.

Хятад хэлний оноосон нэр, тухайлбал хүний нэр, газар усны нэрийг МУ-ын сонин хэвлэлд янз янзаар галиглаж бичсээр өнөөг хүрсэн юм. Цаашлаад Хятад улсын нам төрийн удирдах хүмүүсийн нэрийг ч өөр өөрөөр галиглаж байсан, жишээлбэл Ши Жиньпин даргын нэрийг хүртэл янз янзаар бичиж байсан юм. Одоо журам батлагдснаар энэ асуудлыг нэг мөр шийдэх гарц, боломж нээгдэж байгаа юм.

Хуралд Монгол, Хятад хэлний орчуулагчдын холбооны Монголын талын тэргүүн, МУИС-ийн Күнзийн институтын Монголын талын захирал, СГЗ М.Чимэдцеэ, Монгол, Хятад хэлний орчуулагчдын холбооны Хятадын талын тэргүүн, МУ дахь Өвөр Монголын Бизнесийн ерөнхий холбооны тэргүүн Л.Баатар, МУИС-ийн багш Ш.Эгшиг, Л.Маналжав зэрэг эрдэмтэн багш нар санал бодлоо хэлж, журам батлагдсан үйл явцыг танилцуулсан юм. 

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл