solongonews
Ши Жиньпин Геологийн музейд баярын захидал илгээв
2016-07-24 19:42
Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хятадын геологийн музей байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан баярын захидал илгээн, Хятадын геологийн салбарт ажиллах нийт ажилтнуудад баярын мэнд дэвшүүлсэн байна.

     Ши Жиньпин захидалдаа, "100 жилийн турш Хятадын геологийн музей өөрийн зорилгоо биелүүлэхийн төлөө шинжилгээ судалгаа хийж, дэлхийн бөмбөрцгийн шинжлэх ухааны судалгаа, холбогдох мэдээллийг хүргэх талаар тодорхой амжилтад хүрч, Хятад улсын геологийн ажлын хөгжил, ард иргэдийн шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан" гэжээ.

   Шинжлэх ухаан технологиор шинийг үүдэн бүтээж, шинжлэх ухааны мэдлэгийг түгээх бол инновац хөгжлийн хоёр жигүүр гэж хэлж болох юм. Тус музейг улам сайн хөгжүүлж, өвөрмөц онцлог бүхий музей болгон байгуулахыг хүсэж байна гэж Ши Жиньпин онцолжээ. 23-ны өдөр Хятадын геологийн музей байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх үзэсгэлэн нээлтээ хийж, Хятадын нутаг дэвсгэр, эх баялгийн яамны сайд Жян Дамин Ши Жиньпины баярын захидлыг уншиж танилцуулжээ.

Хятадын геологийн музей 1916 оны 7-р сард байгуулагдсан , Хятадын хамгийн анхны олон нийтийн байгалийн шинжлэх ухааны музей бөгөөд үзмэрээрээ Азид хамгийн баялаг музей юм.

Найруулагч: ulaanaa
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл