ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 03-р сарын 26-ны өдөр Бө Аогийн Азийн чуулга уулзалтын 2025 оны жил тутмын хуралд оролцохоор Хайнань мужийн Бө Ао хотод ирсэн Лаосын Ерөнхий сайд Сонексай Сифандонетэй уулзав.

Дин Шюэшян:
- Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, Лаос Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Тунлун Сисулит нарын стратегийн удирдлага дор Хятад Лаосын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалт үргэлжлэн гүнзгийрч, ажил хэрэгч болж байна. Хятад улс Лаосын талтай хамтдаа чармайж, хоёр нам, улс орны дээд удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг даган, бие биенийхээ язгуур ашиг сонирхлыг дэмжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа илүү бодитой үр дүнд хүрч, хоёр орон, ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд бэлэн байна гэж хэлэв.
Сонексай Сифандоне:
- Хятад улс үндсэн ашиг сонирхлоо хамгаалахыг Лаос тууштай дэмжиж, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж, Лаос Хятадын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтын тасралтгүй хөгжлийг ахиулахад бэлэн байна гэж хэллээ.
